Жэк Ма Alibaba Group-ийн даргын тушаалаас албан ёсоор буулаа

-03072014-1404379212-1412431802-05 Жэк Ма өнөөдрөөс нэг жилийн өмнө Алибабагийн албан тушаалаасаа бууна гэж мэдэгдэж байсан билээ. Хэлсэн үгнийхээ дагуу тэрээр 09 дүгээр сарын 10-ны өдөр албан тушаалаа одоогийн Гүйцэтгэх захирал Жан Пэнд хүлээлгэн өгөв.

Хэдийгээр Жэк Ма ТУЗ-ийн дарга байхаа больж байгаа ч ирэх жил болох хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл Алибабагийн ТУЗ-д хүчин зүтгэх  аж. Мөн тэрээр насан туршдаа Alibaba Group-ийн дээд албан тушаалтнуудаас бүрдэх Alibaba Partnership бүлэгт харьяалагдсан хэвээр байх бөгөөд ТУЗ-д гишүүн нэр дэвшүүлэх зэрэг эрхтэй бүлэг юм.

Жэк Ма өнгөрсөн жилийн мэдэгдэлдээ:

- Алибабагаас шат дараатай гарах болно. Гэхдээ хүн бүрт амалж чадах зүйл бол Алибаба хэзээ ч зөвхөн Жэк Магийнх байгаагүй. Харин Жэк Ма үргэлжид Алибабад хамааралтай байна гэж хэллээ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж: Ардын сайт

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих