Алга дарам газрыг тохижуулах сэтгэлгүй байж авлига авахаа мэддэг гаалийнхан ичиг ичиг

olloo_mn_1568163048_07Дорноговь аймаг дахь Замын-Үүд боомтын гаалийн байцаагч нарын авлига авдаг байсныг АТГ-ынхан бичлэгээр баримтжуулж авснаа өчигдөр олон нийтэд цацаж дуулиан тарив.

Хууль бусаар их хэмжээний бараа бүтээгдэхүүн хилээр гаргахын тулд их хэмжээний авлига авдаг байсан хэсэг бүлэг албан хаагчдад шүүхээс 2-6 жилийн хорих ял оноогоод өнгөрсөн байдаг.

Гэхдээ тэр боомтод ажиллаж байгаа байгууллага болоод ажилтан байцаагчдад, шалган нэвтрүүлэх газрын ажилчдыгн нь ажлын бүтээмж, сэтгэл гэж байхгүйг энэ зурганаас харж болмоор санагдах юм.

Учир нь Замын-Үүдийн хилээр цаашаа гарахад Эрээн хотын хил, орчин ямар угтдаг билээ.

Гэтэл Монгол  улсын хилээр орж ирэхээр ямаршуу  байдал угтаж авдаг гэж санана. Зорчигчид ачаа бараагаа чирээд, шороо тоос бужигнуулаад 30 метр хүрэхгүй газар алхах бас амаргүй шүү. Яагаад энэ газрыг тохижуулаад ядаж явдаг замыг нь цементэлж засч болдоггүй юм бэ.

Замын-Үүдийн боомтод замыг нь засч болдоггүй юмуу гэж асуухад баруун талд шинэ барилга баригдана. Тэр баригдталаа хэдэн жил болох биз тэгэхээр бид хэдэн жилдээ элстэй шороотой энэ замаар Эрээний бараагаа чирсээр байх  нь.

Урагшаа сурдаг оюутнууд ч ийм замаар яваад сурч. Хойшдын оюутнууд ч энэ замаар хэдэн жил чемоданаа дааж ядан явах болно. Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх энэ газар хамгийн олон тооны гадаад дотоодын иргэдийг хүлээн авдаг газар.

Өөдлөх айл үүднээсээ гэж үг бий. Монгол Улсын нүүр царай юмсан. Гэтэл байж байгааг нь хар. 30 метр хүрэхгүй газар ядаж энэ олон жил цемент цутгаад нүглийн нүдийг гурилаар хуурч болно доо. Гэтэл тэгэх сэтгэл Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх газар болон хилийн боомтод алга.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих