“Таван богд” -ийн “Нагоми” рестораны хоолноос олон тооны шавьж илэрчээ

b1f168233f8536d7d2b23c4900a012c4Төрийн ордны зүүн талд байрлах “Нагоми” япон хоолны рестораны хоолноос олон тооны шавьж илэрчээ. Энэ талаар иргэн Ч.Батзул өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн байна.

Тэрээр энэ тухай фэйсбүүктээ, “Ширээ олдохгүй байнга өмнө нь утсаар захиалдаг Төрийн ордны зүүн талын #Нагоми-оос дөнгөж сая ийм юм гарлаа. Өдрийн цайны цагаараа байнга ордог байсныг яанаа. Ёстой дотор хутгалдаж бөөлжис хүрч байна. #Нагоми-руу ахиж хэзээ ч орохгүй. Та нар ч бас сайн анхаараарай. Мэргэжлийн хяналтын газрынхан бас эднийхийг шалгаарай. Юу ч чанаад юу ч идээд байсын” хэмээн бухимдан бичжээ.

Уг рестоныг “Таван Богд” Группийн охин компани болох “Таван Богд Вашёкү” ХХК хариуцан ажиллуулдаг юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.