Эсэргүүцэл үргэлжилвэл Хонгконгийн зээлжих зэрэглэл буурч болзошгүй

408270.742xp_bХонгконгийн гадаад валютын эмитентийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг Fitch Ratings олон улсын агентлаг буурууллаа. Ийнхүү бууруулах болсон шалтгаан нь  Хонгконгод удаан үргэлжилсэн олон нийтийн эсэргүүцлийн давалгааны улмаас “нэг улс хоёр тогтолцоо” гэсэн зарчим ганхаж, мөн эх газрын Хятадтай харилцах харилцаанд өөрчлөлт орж болзошгүй гэж үзсэнтэй холбоотой гэнэ.

Вести агентлагийн мэдээлснээр энэ хотын зэрэглэлийг “АА+” зэрэглэлээс “АА” болтол бууруулсан бол таамаглалыг “тогтвортой” гэдгээс “сөрөг” болгон бууруулсан нь Хонгконгийн компаниуд болон засгийн газрын зээлжих өртөгт нөлөөлж байгаа аж.

Гурван сар гаруй үргэлжилж буй улс төрийн эмх замбараагүй байдлын улмаас тус улсын санхүү, ажил хэргийн талбарт ихээхэн сөрөг нөлөө авчирж болзошгүй хэмээн Fitch Ratings агентлагийн хэлтсийн захирал Эндрю Феннел мэдэгдсэн байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.