МТЗ-ийн захирал Б.Цэнгэл албан тушаалаасаа чөлөөгдөх хүсэлтээ өгчээ

6042

-Б.Цэнгэлээс гадна галт тэрэгний зохицуулах газрын нэр бүхий дарга болон Авто замын газрын мэргэжилтнүүд ч ээлж дараалан чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа аж-

Энэ сарын 10-ны өдөр АТГ-ынхан Зам, тээврийн Хөгжлийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг хоёр мэргэжилтнийх нь хамтаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Улмаар дээрх нэр бүхий хүмүүсийг өчигдөр үргэлжлүүлэн хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан билээ.

Тэгвэл энэ үйл явдлаас үүдэж тус яамны харьяа газруудын дарга болон мэргэжилтнүүд нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд эхэлжээ. Тухайлбал, Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б. Цэнгэл өчигдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ салбарын сайддаа өгчээ. Үүгээр ч зогсохгүй Б.Цэнгэлээс гадна галт тэрэгний зохицуулах газрын нэр бүхий дарга болон Авто замын газрын мэргэжилтнүүд ч ээлж дараалан чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа аж.

Ямартай ч АТГ-ын гэнэтийн энэхүү баривчилгаа олон хүнийг ажлаас чөлөөлөгдөхөд хүргэв бололтой. Өөрөөр хэлбэл, хуулийнхан өнөөдөр даргыг нь барьж хорьсон бол маргааш нь заавал цэргүүдийг нь цагдан хорьдог жишгийг тогтоосон учраас тэд ийнхүү болгоомжилж ажил албанаасаа татгалзах болсон нь энэ.

Эх сурвалж: ERENNEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих