ЭКС-үүд шүүхдэлцжээ, хэн нь ялчихав?

dd5565ecd824aaf43dbeab23e592eb06Б.ДАМДИН-ОЧИР

Нэгэн цагт Монгол төрийн жолоог атгаж явсан хоёр эрхэм шүүхдэлцлээ. Нэг нь наймэн жил Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж, нөгөө нь хоёр жил Ерөнхий сайдаар ажилласан Н.Алтанхуяг юм.

Угсааг нь яривал хоёулаа АН-ын хүмүүс л дээ. Улс төрийн үзэл бодол гэдэг улс орныг хөгжүүлэх нэгэн чигтэй улс гэсэн үг.

Гэвч хоёулаа албан тушаалаасаа бууж “лааз өшиглөсөн” үедээ хэрүүл хийж, улмаар шүүхээр заргалдав.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэгэн телевизээр ярилцлага өгөхдөө “…Н.Алтанхуяг өөрөө өөрийнхөө Засгийн газрыг огцруулах санал гаргаж өгөөч гэж өргөдөл барьж орж ирсэн” гээд ярьчихжээ. Үүнд учиргүй гомдсон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2019 оны гуравдугаар сарын 6-нд “…Н.Алтанхуяг өөрөө өөрийнхөө Засгийн газрыг огцруулах санал гаргаж өгөөч гэж өргөдөл барьж орж ирсэн гэж улайм цайм гүтгэлээ.  Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг мэдээг няцаахыг даалгаж, гэм хорын хохиролд 1 000 000 000 /нэг тэрбум/ төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд. гаргасан байна. Гомдлоо гаргачихаад “…Шинэчлэлийн Засгийн газраа огцруулаад өгөөч гэж өргөдөл өгсөн мэтээр намайг гүтгэсэн Ц.Элбэгдоржийг шүүхэд өглөө. Түүний мэддэг тооны нэгж нь тэрбум учраас нэг тэрбум төгрөг нэхэмжиллээ. Энэ мөнгийг түүний бий болгосон шударга бусын хонгилыг нураахад бүрэн зарцуулна” гэж цахмм сүлжээнд бичиж байв.

Ингээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2019 оны гуравдугаар сарын 14-нд Иргэний хэрэг үүсгэх тухай 181/Ш32019/0311 дугаартай захирамж гаргасан байгаа юм.

Явсаар 2019 оны наймдугаар сарын 28-ны өдөр 181/ШШ2019/01715 дугаар бүхий шийдвэрийг гаргасан байна. Түүндээ “…Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Элбэгдоржид 25 дугаар суваг телевизээр нэхэмжлэгч Н.Алтанхуягийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийн хэмжээгээр няцаалт хийхийг даалгаж, Ц.Элбэгдоржоос 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулж Н.Алтанхуягт олгохоор шийдвэрлэжээ.

Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг өөрөө Засгийн газраа унагахаар санаачилга гаргасан гэх агуулгатай зүйлийг ярьсан. Н.Алтанхуяг үүнийг гүтгэлэг гэж үзсэн. Энэ хоёр эрхэм тэр яриа болсон гэх үед ҮАБЗ-ийн гишүүд байсан. ҮАБЗ-ийн гишүүд уулзах бүртээ протокол хөтөлсөн байх ёстой. Тэгэхээр шүүх тэр протоколыг нь үзээд шийдвэрээ гаргасан байж таарна.

Шүүхийн шийдвэрийн дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цахим сүлжээнд шүүхийн шийдвэрийн зургийг оруулаад “…Ц.Элбэгдорж намайг гүтгэснийг шүүх тогтоолоо.
юм даа. Ийм л худалч хүн дээ” гэж бичжээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч дуугүй суусангүй. Залгуулаад “…Сайд асан нэр төрөө 1,000,000,000.00 /нэг тэрбум/ төгрөгөөр үнэлэн шүүхэд хандсаныг шүүх 1,000,000.00 /нэг сая/ төгрөгөөр үнэлж, үлдэх 999,000,000.00 /есөн зуун ерэн есөн сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бололтой” гэсэн тайлбарыг хийв.

Шүүхийн шийдвэр нэг л ойлгомжгүй байгаа юм. Н.Алтанхуяг болохоор “…Миний нэр төрийг шүүх сэргээлээ” гэсэн. Гэтэл Ц.Элбэгдорж “…Тэрбумыг нэхсэн гомдлыг нэг сая болгож шийдсэн байна” гэв.

Нээрэн, шүүх шийдэхдээ нэр төрөө сэргээнэ гэж нэг тэрбум төгрөг нэхсэн Н.Алтанхуягийн гомдлын 999 сая төгрөгийг байхгүй болгоод нэг сая төгрөг өгүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн нэр төрийн нэг сая төгрөг гэж үзсэн бололтой юм. Нөгөө талаас нэг тэрбум гээд байхад нэг сая төгрөг болгосон нь Ц.Элбэгдоржийн ярианы 99 хувь нь үнэн байсан уу гэхээр байна. Гэхдээ Ц.Элбэгдорж нэг хувийн гүтгэлэг үйлдсэн болж таараад байна.

Товчхон хэлэхэд, Н.Алтанхуяг ямар ч байсан гүтгүүлсэн гэдгээ  шүүхээр нотлуулж, ялсан мэт харагдаж байна. Гэтэл нэг тэрбум төгрөг нэхүүлсэн Ц.Элбэгдорж нэг саяыг өгөхөөр болсон нь 99 хувийн үнэн ярьсан гэж шүүхээр батлуулж, бас л ялсан болж таараад байна.

Ер нь бол экс-үүдийн зарга хэнийх нь ялалтаар дууссаныг амархан ойлгохооргүй шийдвэрийг шүүх гаргажээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.