Төрсөн эцгээ зодож, амь насанд нь хүрчээ

6050

Төрсөн эцгээ зодож, гэмтээснээр аав нь гэмтлээ даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. .

Тодруулбал Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 багт оршин суух хаягтай 72 настай иргэн Н-ийг түүний хүү 35 настай Б гэгч зодож, гэмтээжээ. Хүүдээ зодуулсан гэх иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очиж эмчлүүлж байгаад өчигдөр /2019.09.12/ гэмтлээ даалгүй амьсгал хураасан байна.

Уг хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар Н гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.