600 төгрөгийн үнэтэй “ХОР”

15300114305b321f26c51c9Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад өгдөг “Үдийн цай” асуудал дагуулсаар олон жилийн үдлээ. Сурагчид “Үдийн цай”-наасаа хордлого авлаа гэх мэдээлэл улиг болж, байх л ёстой үзэгдэл мэт хандсаар цөөнгүй жилийг үдэв. “Үдийн цай” гэх сүржин нэртэй даржин хэрэгжилттэй хөтөлбөр хичнээн олон хүүхдэд ходоодны архаг өвчлөл үлдээж байгааг хэлэх боломжгүй. Өвтгөж байгаа нь л үнэн.

Энэ жилийн хичээлийн шинэ жил ч сурагчдын хоолны хордлогоор эхэллээ. “Уудам Монгол” эдүкейшн ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлого авлаа. Тэднээс 14 сурагч нь ХӨСҮТ -д хэвтэж, 5 сурагч гэрээр эмчлүүлж байна. Тухайн сургуулийн сурагчдын хоолыг нийлүүлдэг “Рааш булаг” ХХК-ийн “The fountain” ресторан  хоолыг хуванцар саванд хийж, зориулалтын бус суудлын машинаар 40-50 минут тээвэрлэж хүргэдэг нь тогтоогдсон байна.

Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн 1-12 дугаар 16 сурагч үдийн цайнаасаа хорлого авсан нь илэрч, эмнэлэгт ханджээ. Зөөврийн усыг хоол хүнсэндээ хэрэглэсэн нь хордлогын шалтгаан болсон байж болзошгүй хэмээн мэргэжлийн байгууллага үзэж буй.

Мөн хичээлийн эхний долоо хоногт 84 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайг нийлүүлэгч  “Коко десерт” ХХК барилгын материалын саванд тараг тээвэрлэж байсан нь илэрсэн. Лабораторийн шинжилгээгээр тухайн сав болон тарагнаас гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэнийг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв. Хүүхэд хордлого аваагүй ч халдвар үүсгэгч илэрсэн нь хамгийн том аюул.

Сурагчдын “Үдийн цай”-ны төсөв 600 төгрөг. Аяганы тал хар цай, ганц хазам кекс. Эсвэл ганц хоолны халбага сүүтэй будаа, үгүй бол балга тараг. Хүүхдийг цатгаж гийгүүлсэн зүйл үгүй. Гэтэл тэр 600 төгрөгийн үнэтэй балгахан хүнс нь хоол биш хор болж байгааг энэ мэт жишээнээс бэлээхэн харж болно.

УИХ-ын баталсан Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгох хууль 2021 оноос хэрэгжинэ. Тэр хуулиар сургууль бүр хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж бүхий гал тогоотой болох ёстой. Хэрвээ энэ хууль зүй ёсоор хэрэгжвэл сурагчид хоол гэх хор идэж, сургууль дээрээ хордохгүй нөхцөл бүрдэж магад. Тэр болтол “Үдийн цай” хөтөлбөр өнөөгийн үлгэн салган байдлаар хэрэгжиж, хоол нэртэй хорыг хүүхдүүдэд өгсөөр байх нь.

Сургуулийн захирал, сургалтын менежерийн танил тал, эсвэл ашигтай санал тавьсан нэгэнд сурагчдын “Үдийн цай”-г атгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьдаггүй байдал олон олон хүүхдийг дотор эрхтний суурь өвчтэй болгох аюулыг дагуулж байна.

Хордсон хүүхдээ тоолж суух бус БСШУСЯ, мэргэжлийн хяналтын байгууллага “Үдийн цай”-нд онцгой анхаарах шаардлагатай байна. Хүүхдийн ходоод хогийн сав биш.

Б.Энэрэл

Shuud.mn


URL:

Tags:

Нэр: air jordan shoes Огноо: 9 October 2019

My husband and i ended up being really fulfilled Peter could round up his investigation from the precious recommendations he acquired out of your site. It’s not at all simplistic just to possibly be handing out helpful tips which often others might have been selling. Therefore we take into account we have got you to give thanks to because of that. The entire explanations you made, the easy site menu, the relationships you can help create – it is many impressive, and it’s really leading our son in addition to our family consider that that issue is satisfying, and that is unbelievably pressing. Thanks for everything!
air jordan shoes http://www.michaeljordanshoes.us.com

Нэр: longchamp Огноо: 14 October 2019

I precisely needed to appreciate you once more. I’m not certain what I would have sorted out without those concepts shared by you about my theme. This was a frustrating circumstance in my position, nevertheless looking at the very specialised technique you handled the issue made me to jump with joy. I am just happier for the work and thus hope that you know what a great job your are accomplishing teaching many people thru your website. More than likely you’ve never come across any of us.
longchamp http://www.longchamphandbags.co.uk

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.