МАН ба мөнгө угаах арга

b8c919d458c90f53a49dc99b547779e9Мөнгө угаах арга  ажиллагаа ямар ч нарийн байдаг юм бэ дээ. Тэр арга  ажиллагаа  бүртэй нь  МАН орооцолдчихсон байх юм. ЖДҮХС-гийн асуудал  намжаагүй  байхад дахиад л 29 тэрбумын асуудал босоод ирлээ. Гэхдээ хараахан угаачихаагүй,  авчихаагүй ч  сурчихсан хүмүүст юу байхав. Нэг өглөө сэрэхэд л биелэчихсэн  байх  асуудал.

Ард нийтийн дунд санал асуулга явуулахад зарцуулах нөөц хөрөнгө мөнгө  байхгүй гээд  ЗГХЭГ-ын дарга нь  хэлээд  байхад Сангийн сайд нь  “Авдрын ёроолыг ухвал атга гурил гарна”… гэсэн юм яриад  төсвийн хэмнэлт гаргах замаар энэ мөнгийг босгох боломжтой юм гэнэ. Ямар ноцтой  юм хэлчихэв ээ. Ядарсан ард иргэддээ зориулах мөнгө олддоггүй, хүн суух аргагүй  барилга  байшингуудыг   нурааж шинээр  барих, цэцэрлэг, сургууль, эмнэлэг барихад төсөв мөнгө нь  хүрэлцдэггүй гэх хэрнээ яасан их бардам ам билээ.

Барагцаалдаж  багцаалдаад гаргаад ирсэн 12 тэрбум яаж үсэрч, үржихээрээ 29  тэрбум болж байгаа мөнгө угаагч МАН болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуух хэрэгтэй болов уу.

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=24599


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.