Хятад төсөл нэрээр монгол иргэд мэдээллээ алдаж байна уу

c1a6053446b67a2aaa80ced9c9f4b32eЗалилангийн арга замаар олон төрлийн сүлжээ иргэдийн дунд нэвтэрч, санхүүгийн ихээхэн хохирол учруулдаг билээ. Тэгвэл сүүлийн үед Хятад улсаас хэрэгжүүлж буй төсөл нэрийн дор монгол иргэдийн хувийн мэдээллийг цуглуулсан талаарх мэдээлэл гарч байна.

Chinese digital currency буюу цахим мөнгөний гүйлгээний “CDC” төсөл нэрийн дор иргэдийн хувийн мэйл, хаяг, утасны дугаар, регистерийн дугаарыг бүртгэж авчээ. Энэ нь мөн л нэг төрлийн л луйварын хэрэг байж болзошгүй аж. ”CDC” төслийн Монгол Улс дахь үйл ажиллагааг хариуцсан захирал нь БНХАУ-ын иргэн Одонхуар гэгч Монгол иргэдийн мэдээллийг төсөл хэрэгжүүлэх нэрээр татан авч хууль бус үйл ажиллагаанд ашиглаж байж магадгүй гэх мэдээлэл байгаа юм.

Энэхүү бүртгэл ажиллагаа нь өнгөрсөн оны долдугаар сараас эхэлсэн бөгөөд WECHAT ашиглан иргэдийг бүртгэн хооронд нь 200 групп болгон хуваажээ. Одоогоор энэ төсөлд 40 мянга гаруй иргэн бүртгүүлсэн гэх албан бус мэдээлэл байна.  Төслийн бүртгэлийг бүсчилд хувааж, захирлууд томилсон бөгөөд эдгээр захирал гэх хүмүүс өмнө нь олон нийттэй харилцдаг ажил эрхэлж байсан төрийн албан хаагчид болон сүлжээний бизнес эрхлэгчдийг сонгосноор гишүүнчлэлийн тоо хурдацтай өсөхөд нөлөөлжээ.

Анх бүртгэхдээ энэхүү төсөл нь 2018 оны 10 дугаар сард эхэлж, хэрэгжих үед гишүүн бүртээ HUAWEI брэндийн ухаалаг утас бэлэглэнэ хэмээн ухуулга сурталчилгаа хийж байжээ. Гэтэл жил гаруй хугацаанд таг чиг байгаад гишүүд нь эхнээсээ бухимдан ийнхүү олон нийтэд ил болж эхэлжээ.

Иргэний хувийн мэдээллийг хятадын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлд дамжуулсан байж ч болзошгүй хэмээн хардлага үүсээд байгаа юм.

http://dorgio.mn/p/109409


URL:

Сэтгэгдэл бичих