БАТБОЛДОД БОЛОМЖ ИРЖЭЭ

Нэгэн дээвэр дор нэгдэн, гурван жил хагасыг туулсан Хамтарсан Засгийн газар түүх болон үлдэв. Хамтран ажилласан нь оноо авчирсан уу, алдаа байсан уу гэдэг ирэх 4-8 жилийн өнгөнд маш тод харагдана гэдэгт итгэлтэй байна. Монгол түмэнд 2008-2016 он хамгийн чухал түүхэн мөчлөг бөгөөд чухамхүү энэ алдаж боломгүй цаг хугацааг эвлэлдэн нэгдэж, эвдрэл мөчөөрхлийг хойш тавин туулбаас алтан боломжоос атга дүүрэн олзтой, эс чадваас амаа барин үлдэх болно гэсэн санаагаа дахин давтсу.

Зөвхөн монголчууд биш, дэлхий ертөнц хувьсан өөрч лөгдөх, шилжин шинэчлэг дэх цаг үед амьдарч байна. Тийм байсан, ийм байх ёстой гэх мэт хатуу тогтсон хэв маяг, хэлбэр агуулгаас зөвхөн энэ цаг үеийн шинж төрх болж байгаа цоо шинэ чиг хандлагад хүссэн ч хүсээгүй ч бид нэгдэх шаардлагатай бөгөөд эс чадвал хуучин бууриа сахин үлдэх болно. Нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл ажиллагаа, түүний дотор засаг төрийг удирдах үйл хэрэгт ч энэ бүхэн тусгалаа олж байна. Социализм сөнөтүгэй гэх буюу капитализм мандтугай гэхийн аль аль нь өрөөсгөл гэдгийг дэлхий нийт мэдэрчээ. “Социал” буюу нийгмийг тэтгэн дэмжих чиг барим жаа, “капитал” буюу хөрөнгө чинээг хөхиүлэн урамшуу лах хандлага хоёрын дундаас нийгмийн чиг баримжаатай зах зээлийг хөгжүүлэх гэсэн шив шинэ үзэл баримтлал гарч ирж, түүнийг өнөөхөндөө хамгийн шилмэл хэв загвар байж магадгүй байна хэмээн нийтээр хүлээн зөвшөөрч эхэлжээ. Ийм замаар замнасан улс орны бодит жишээ нь Норвеги, Швед, Швейцарь гэх мэтийн Скандинав хавийн бүс нутгийн орнуудын хөгжил мөн.

Хүн амьдрахад хамгийн таатай орны жагсаалтыг эд л тэргүүлж байгаа. Ийм хандлага улс төрд ч хамаатай. Засгийн эрхийг нэг нь барьж, нөгөө нь сөрөг хүчин байх, улмаар уралцах зодолдох, эсвэл ус цацах, шороотой хутгах санаархлаас жаахан зайтай байх нь дэлхийн шинэ улс төрийн баримжаа болж байна. Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулсан АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөгч нь байсан Х.Клинтонд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллана уу гэсэн урилга өгөхөд, урилгыг хатагтай хүлээж авахад “стандарт бус” байна гэж хэн ч шүүмжлээгүй. Ерөнхийлөгчийн дараагийн сонгуулийн өмнө “Би түүхэн үүргээ гүйцэтгэлээ” гээд Х.Клинтон албанаасаа огцорч, дахин Ерөнхийлөгч болохын төлөө өрсөлдөнө гэж ч гэж бодохгүй байна. ХБНГУ-д Ангела Меркель хэмээх дэлхий нийтэд төдийлэн танил биш хатагтай гарч ирж, хамтарсан Засаг байгуулахад германчууд “стандарт бус” гээгүй. Германы хамтарсан засаг харин ч сайн ажиллаж, илүү үр дүнд хүрсэн гэдэг үнэлгээг ард түмэн нь өгч, дэмжсэнийг дараагийн үйл явдал, сонгуулийн үр дүнгүүд харууллаа. Тиймээс хамтарсан Засгийн газраа хагалан бутаргасан АН-ын цөөн буурай, ямагт сэтгэл дундуур явдаг эрхмүүдийн үйлдэл чиг хандлагыг сөрсөн, өөрийгөө, ирээдүйгээ баллуурдсан үйлдэл л болов бололтой.

Ханилж явсан нөхрөө хариуцлага үүрэх цагт хаяад зугтсан тэдэнд ард олон урам хугараад удаагүй байхад Засгийн газраа дангаар бүрдүүлэх гэсэн Ардын Намын үйл ажиллагаанд саад хийхээр тэчъяадсан нь бүр ууцыг нь хугалж орхив бололтой. Тэргүүн шадар сайдын орон тоог, дэд сайдтай хамт цомхтгох сэтгүүлчдийн санааг олзлон, Хонгорт хоногт 2-3 хүн хавдраар мажийж байгаа тухай Төрийн тэргүүний амнаас гарч боломгүй үг хэлж, хүндээ хөнгөнөөс өгсөн Ерөнхийл өгч ч рейтингээ будаж орхив. Бүх сайдуудаа парламентаас сонгож байсан АН “УИХын гишүүдээс сайд сонгож болохгүй” гэж шалдан хонгоо өөрийнхөө гараар алгадсан нь нуухаа авах гээд нүдээ сохлохын дайны бүтэлгүй харагдлаа. Хэрэг явдал ерөөсөө У.Хүрэлсүх гэдэг нэг эрийг л сайд болгохгүй гэсэн шазуур зуулт байсан нь илэрч, бүр ч хөгөө хөлдөө чирчихлээ.

Ард олны ам нааш эргэж, түүхэндээ анх удаа ах намынхаа урьд орж үнэлэгдсэн олз оноог тэд ганцхан үйлдлээрээ үгүй хийж орхив. Олон нийт “Эд үлдсэн хугацаанд засаг төрийг ажиллуулахгүй юм байна. Үймүүлж бужигнуулсаар сонгуультай золгох нь. Тэгээд азаа үзье гэж шийджээ” хэмээсэн дүгнэлттэй л хоцров. Хэдийгээр улс төрийн нэг л хүчний алдаа юм шиг харагдаж байвч үүнээс монголчууд бүгдээрээ хохирч үлдэх нь хамгийн харамсалтай. Хэрвээ Тавантолгойн гэрээ энэ сонгуулийн өмнө батлагдахг үй бол лав л 2013 он хүргэнэ. 2016 оны сонгуулийн өмнө Тавантолгойн төсөл Асгат шиг сураг алдарсан байхыг ч үгүйсгэхгүй. Энэ бол нэг л жишээ. Зургаан хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болох, нэг жилийн дотор Оюутолгойн ашгаас хүртэж эхлэх, иргэн бүхэн баялгийн хувьцаа эзэмших мэтийн итгэл найдвар тасарч ч мэднэ. Эрхбиш энэ бүхнийг ойлгон ухамсарлаж, эх орон, иргэн түмний эрх ашгийг дээдлэх буй за гэж найдах л үлдлээ. Харин тэмээн жингийн даамлаар үлдсэн МАН яах вэ? Тэд хамжаа нь байхгүй ч ачаа бараагаа алдаж асгалгүй буух газраа хүргэх хариуцлага үүрч үлдэв. Хариуцлагаа дааж чадвал аз нь, үгүй бол эз нь. Энэ утгаар нь авч үзвэл МАН, түүнийг Засгийн газартай хамт тэргүүлж байгаа Сүхбаатарын Батболдод БОЛОМЖ иржээ.

Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ногоордгийн бодит баталгаа ирэх зуны наран дор биеллээ олж болох нь. Өрсөлдөгч хамгийн том намтайгаа зэрэгцээд сууж байхад тодорч товойх гэх нь амаргүй, наад зах нь мөс жудаггүй байсан байж болох. Нам дотроо бужигнуулж, тугалаа тураах шаардлага ч түүнд байгаагүй. Тиймээс одоо жинхэнэ утгаараа Засгийн хийгээд намын тэрг үүн байх богино боловч түүхэн хугацаа түүнд ирж. Эрх мэдэл гэдэг нэг талаараа итгэл билээ. Итгэл үнэмшил, байр сууриа баттай хамгаалах, зорилго тэмүүлэлдээ хүрэхийн төлөө зүтгэх, хэн байгаагаа харуулах түүхэн боломж түүнд ногдоод байна. Сайдуудыг томилуулах операцид тэр ямар ч байсан ялагч болж чадав. Үлдэж буй таван сарын дотор энэ мэтийн олон сорилт түүнд ирэх нь мэдээж. Тэр бүгдээс аль болох бага оноо алдаж, боломжтой оноо бүхнийг халааслахыг хичээх хэрэгтэй болно. Заавал ялагч байх гэж сэлэм эргүүлэх нь бас эрсдэл дагуулж мэднэ гэдгийг тооцоолж буй биз ээ.

Хуучин, шинэ Засгийн газрын ололт түүнийх. Хэн ч булаацалдахгүй. Их л сайндаа “Бид хамтарч хийсэн” хэмээн бувтнана биз. Сонгуулийн наана Хүний хөгжил сангаас олгох мөнгөө өгчихнө, цалин тэтгэврээ нэмчихнэ. “Өрхийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийнхөө хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг тодорхой хугацаанд татвараас чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь нэг гол хөзөр байх учиртай. “Таван эрдэнэ” хэмээх ихээхэн ач холбогдолтой, ирээдүйтэй хөтөлбөрөө эхлүүлж чадвал хөдөөгийн иргэд сайнаар хүлээж авах нь магад. Тавантолгойн төсөл, “Шинэ бүтээн байгуулалт”, “Шинэ төмөр зам”, Дулааны шинэ эх үүсвэрүүд, зам, орон сууц гэх мэт бүтээн байгуулалтын томоохон хөт өлб өрүүдээ заавал зүтг үүлэх ёстой. Батлагдах, эсэх нь бараг л хамаагүй. Батлагдчихвал оноо нь Батболдод ирнэ, батлагдахг үй бол буруу нь АН-д үүрэгдэнэ. Нөгөө талаар Сонгуулийн шинэ хуулийн онцлог, сонгогчдын үзэл бодлыг сайтар анхаарах ёстой. МАН, АН хоёр ахиад л ойролцоо суудал авна. Тун цөөхөн суудлаар аль нэг нь ялагч болж магадгүй.

АН арай ахиу суудал авбал дангаараа Засаг бүрдүүлнэ хэмээн эрдэж болох ч МАН ялсан цагт дахин хамтарсан Засгийн газар бүрдүүлэх нөхцөл бүрдэж болно гэдгийг анзаарахад илүүдэхгүй. Намуудад тавьсан босго хувь бага болсон нөхцөлд ИЗНН, МАХН, МҮАН-аас бүлэг байгуулах хэмжээнд хүрэхг үй ч тодорхой тооны суудал авах байх. Эрээвэр хураавар энд тэндхийн ганц нэг хүн ч парламентын хатавчаар шургаад ороод ирэх боломж байгаа тул тэдний тоглоом шоглоом болохгүйн тулд хоёр том нам хамтрах шаардлага зайлшгүй гарах л болов уу. Энэ бүгдийг тооцож нэр дэвшигчдээ сойх, намын доторх бүлгүүд, туньж гоморхогсод, биеэ тоогчид, эрдэж бярдагчид, мөрөөдөлд өө цадагчид гэх мэт олон эрх ашгийн уулзварт ая эвийг олох нь харин Батболдын хувьд хамгийн хатуу боорцог байх магадлалтай. Бусдаар бол түүнд гурван жил хагас олдоогүй боломж энэ таван сард ирсэн байна.

Боломж ямар ч гарцгүй ягтсан үед ч байж л байдаг гэлцдэг. Олж харах нь, боломжийг нээх түлхүүрийг олох л чухал. Нөгөө талаар боломж бүхэн бас ялалт авчраад байдаггүй. Боломжоо ялалт болгох мэдрэмж, ухаан хэрэгтэй. Уг нь Батболдын хувьд тийм мэдрэмж бусдаас дутуугүй нь бизнес, улс төрийн аль алинд хүрсэн амжилтаар нь тодорхойлогдож буй. Түүнчлэн төрийг ивэлгэн мөнгө саах шаардлага түүнд үгүй, эзэн сууж бүгдийг бөхөлзүүлэх шуналд автааг үй, сүрийг үзүүлж дарангуйлал тогтоох арга барилаас ангид мэтийн хувь хүнийх нь мөн чанарыг нэмэх юм бол Батболдод үнэхээр богино зайд ялалтад хүрэх том боломж ирсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих