Орхон аймгийн дараагийн Засаг дарга хэн бэ?

6154

У.Хүрэлсүх дарга Эрдэнэт хотод ирэх сургаар Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин нэмэх, МАН-ын дарга Д.Батлут маш их ууртай, сандарч тэвдсэн хүн будаг шунх хийх, төрийн албан хаагчдыг уулзалтанд квот тогтоож оруулах, сэжиг бүхий хэнийг ч уулзалтанд оруулахгүй байх үүрэг даалгавар өгчээ.

Түүнчлэн н.Бат-Энх дарга Орхон аймгийн засаг дарга Д.Батлутыг нам дээрээ хамгаалдаг боловч н.Батлут цаагуураа Орхон аймагт Бат-Энх даргаа дэвшүүлэн унагах ажилдаа аль эрт орсон гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Тус аймагт төр барьж буй МАН маш их бужигнаан, хэрүүл тэмцэл ихтэй байгаа аж.

Гэмт хэрэгт холбогдсон, байнга гадаад руу зугаалдаг, ажил хийдэггүй, шоу хийдэг гэддэг Засаг дарга Д.Батлутын орыг залгах дараагийн Засаг дарга нь хэн бэ гэх асуулт гарч ирж байна. Тэгвэл Орхон аймагт ах дүү төрөл саднаараа төрийн албанд бугласны нэг жишээ нь ИТХ-ын дарга Ц.Пүрэвлхагва аж. Түүний хамаатан саднууд аймгийн санхүү, тендерийн алба гээд бүх газар шургалсныг ч хүмүүс анддаггүй байна.

Ц.Пүрэвлхагва Эрдэнэт үйлдвэрийн хангамжийн даргаар дүүгээ томилуулсан, өтөрсөн охиноо ГОК-н санхүүгийн хэлтэст, дүүгээ хангамжийн тендерийн нарийн бичиг болгосон гэх мэт ашиг сонирхол, шунал ихтэй нэгэн гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Улмаар Дараагийн Засаг даргыг н.Пүрэвлхагвагийг байж мэднэ гэх бор шувуу нам дотор нь яригдаж эхэлжээ   . Ямартай ч Орхон аймгийн МАН дотор бужигнаан үүсэж, нэгнээ унагаах оролдлого эхэлсэн бололтой.

Fact.mn, У.Мандах


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.