Та дээшээ сөхөгддөг гүүр харж байсан уу

1m1dov5npt0vq4c9f03jd4tiq0_b

“Чөлөөлөлт гүүр”-ний доогуур хөлөг онгоц нэвтэрч буй нь /2019,09,13/ Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч Юэ Юэвэй

    Шулуун байхад дээгүүр нь авто машин явж, дээшээ сөхөгдөхөд доогуур нь хөлөг онгоц гарч болдог гайхалтай барилга БНХАУ-ын Тяньжинь хотод байдаг. Тэр бол “Же Фан чяо” буюу “Чөлөөлөлт гүүр”.

Тяньжиний Чөлөөлөлт гүүр нь Тяньжинь хотын галт тэрэгний зүүн өртөөний баруун талд байрладаг ба Хэбэй дүүргийн гурван зам болон Хэпин дүүргийн Чөлөөлөлт хойд замыг заагласан Хай Хэ голыг дамнагч гүүр юм. Бүрэн болд бүтэцтэй бөгөөд сөхөгдөж болдог энэхүү гүүр нь Тяньжинь хотын бэлгэ тэмдэг болохуйц барилга цогцолборын нэг болдог.

Энэхүү гүүрийг анх 1902 онд байгуулж байсан ба 1923 онд дахин цогцлоож, 1927 онд албан ёсоор ашиглалтад орсон байдаг. Анх “Түмэн гүрний гүүр буюу Вань Гүө Чяо” гэдэг байсан нь олон улсын гүүр хэмээх утга учрыг илтгэдэг байна. Тухайн үед Тяньжинь хотод Англи, Франц, Орос, Америк, Герман, Япон, Итали, Австри, Бельги зэрэг есөн орны концессууд байсан учраас ийнхүү нэрлэдэг байсан байна. 1949 онд Тяньжинь хотыг чөлөөлсний дараа тус гүүрийг “Чөлөөлөлт гүүр” гэж нэрлэснээр энэ нэрээрээ өнөө цагт хүрсэн байна.

“Чөлөөлөлт гүүр”-ний доогуур хөлөг онгоц нэвтэрч буй нь /2019,09,13/ Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч Юэ Юэвэй

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж: Синьхуа сайт

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.