Жүжигчин ”өндөр” М.Түвшин МАХН-д орж улс төрийн гараагаа эхэллээ

Монголын драмын урлагт биерхүү өндөр жүжигчид ховор байдаг хэдий ч ерээд онд СУИС-ийн Кино драмын ангийг төгссөн Төв аймгийн уугуул “өндөр” М.Түвшинг одоо мэдэхгүй хүнгүй болжээ.

Түүхэн болоод орчин үеийн залуусын хайр дурлалын сэдэвт кино драмын жүжигт байнга тоглож байдаг жүжигчин Түвшин амьдралдаа шинэчлэл хийж, шинэ эхнэр авч улс төрд өөрийн байр сууриа илэрхийлэн Намбарын Энхбаярын толгойлдог МАХН-ын гал улаан батлахыг гардан авч Залуучуудын холбооных нь Удирдах зөвлөлийн гишүүн болжээ.

Өөрийн багш Ардын жүжигчин Л.Гантөмөрийн зөвлөснөөр улс төрийн ийм шийдэлд хүрсэн тэрбээр ирэх сонгуульд МАН-ын хамгийн өндөр гишүүн Шаравжамцтай хамт өрсөлдөх гэнэ.
Г.Баясгалан wikimon


URL:

Сэтгэгдэл бичих