Хувьсах зардал гэдгээ хувийн сургуульд өгөхөө больчихооч ээ…
Сургууль олдохгүй гэртээ “зөнөж” буй хүүхэд гэж байхад 73 сая төгрөгийн жилийн төлбөртэй сургуульдаа явахгүй гэдийн баян айлын бацаанууд бий. Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу гэдэг шиг ядууст сургууль олдохгүйн зовлонтой баячуул голж шилэхийн гачлантай. Хулгайлсан уу, хөдөлмөрлөж олсон мөнгөө тарган жаалуудаа нуух гэж жилийн 750 мянгаас 73 сая төгрөгийн төлбөр төлнө. 73 сая төгрөг гэдэг дундаж үнэтэй хоёр өрөө орон сууцны үнэ л дөө.
Монголчууд эрдэм ном сурахад мөнгө хайрладаггүй байж болох ч чанар хэр байх вэ. Улсын чанартай олимпиад,уралдаанд улсын хэдэн (1,3, 23, 84 гэх мэт) сургуулийн сурагчид аваргалж байгаа харагдах. Эрлийз адуу тусдаа уралдана гэдэг хувийн сургуулийнхан ордоггүй байж болох л доо. Баян улс хаана хүүхдээ сургах нь тэдний хэрэг ч боловсрол бизнес тал руугаа эрчимтэй хөгжиж байна. Дунд сургууль ямар ч алдагдалгүй бизнес болон хувирав. Төр засаг өндөр төлбөртэй хувийн дунд сургуульд хувьсах зардал өгдөг. Жилдээ хувьсах зардал нэрээр 170 тэрбум төгрөг (2017оны байдлаар) хуваан авсан байх юм. Энэ арай хэтэрч байна шүү дээ.Өдгөө бөхчүүд, боловсролын салбарт ажиллаж байсан улс төрчид бүгдээрээ дунд сургуультай боллоо. Энэ бүхний цаана улсын мөнгө урссаар байна шүү дээ. Тэр баян айл хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд өгөхдөө улсаас хувьсах зардал авдаг гэдгийг мэдэхгүй л болов уу. 170 тэрбумаар дутагдаад байгаа 95 дунд сургуулийг барих бололцоотой юм шүү дээ. Хувьсах зардал байгаа цагт хувийн сургуулиуд нэмэгдэж чанар стандарт нь алдагдаад эхэлжээ. Хаа газрын тэнэмэл, архичин, хар тамхичин нарыг багш нэрээр авчирах болов.Энэ бүхэнд хяналт гэж байна уу.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хувийн сургуулиас гадна бас хувийн цэцэрлэг гэж мөнгө хүүлэгч байна аа.