Хөгжлийн банк: Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

hugjliin-bank-768x506Огноо: 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Монгол Улсын Хөгжлийн банк болон түүний охин компаниудын 2019 оны санхүүгийн тайланд аудит хийх

  1. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 29.1-д Хөгжлийн банкны санхүүгийн тайланд төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгосон олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жил бүр аудит хийлгэж, дүгнэлтийг жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хамт төлөөлөн удирдах зөвлөлөөс Монголбанк, Засгийн газарт хүргүүлнэ.” гэж заасны дагуу Монгол Улсын Хөгжлийн банк болон түүний охин компаниудын 2019 оны санхүүгийн тайланд аудит хийлгэх зорилгоор олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагыг сонгон шалгаруулж, аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах гэж байгаа тул аудитын үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээний хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны 2019 оны хагас жилийн болон жилийн эцсийн нэгтгэсэн санхүүгийн тайлан, “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК, “Ди Би Эм Лизинг” ХХК, “Ди Би Эм Ассет менежмент ҮЦК” ХХК тус бүрийн жилийн эцсийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийж, холбогдох дүгнэлтийг гаргана.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй байгууллага нь тус аудитын үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:
  4. Компанийн  улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  5. Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;
  6. Олон улсын нэр хүнд бүхий байгууллага болохыг нотлох гэрээ болон тухайн сүлжээ байгууллагад гишүүний татвар төлсөн баримт;
  7. Банк, санхүү, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын санхүүгийн тайланд аудит хийсэн ажлын туршлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл /үйлчлүүлэгчтэй байгуулсан аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээ, гүйцэтгэсэн ажлын даалгавар, ажлын чанарын талаар өмнөх 2 үйлчлүүлэгчдийн тодорхойлолт/,
  8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;
  9. Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;
  10. Татварын тодорхойлолт;
  11. Нийгмийн даатгалын тодорхойлолт /албан бичгээр/;
  12. 2017, 2018 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан;
  13. 2017, 2018 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 90%-аас багагүй байх;
  14. Аудитын багийн бүрэлдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл. Үүнд гишүүдийн  боловсрол, мэргэжлийн ур чадварын зэрэг, мэргэшлийн гэрчилгээ, сүүлийн 3 жилийн хугацаанд хуримтлуулсан ажлын туршлагыг нотлох баримт;
  15. Аудитын баг дахь партнер, менежер, ахлах аудитор болон аудиторуудын 3-аас доошгүй гишүүн нь банк, санхүү, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр санхүүгийн тайлангийн аудит хийж байсан 3-аас дээш жилийн туршлагатай байх;
  16. Компанитай холбоотой асуудлаар холбогдох байгууллагууд /татвар, нийгмийн даатгал, харилцагч банк, хуулийн этгээд/-аас лавлагаа авахад татгалзах зүйлгүй гэсэн албан мэдэгдэл болно.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болохгүй.

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 00 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-ээр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,

Энхтайваны өргөн чөлөө-19, 11 давхар, Утас :70130513 Факс:

Веб сайт:www.dbm.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.