“Дүнжингарав“ худалдааны төвийн түрээслэгчид өлсгөлөн зарлана гэв

xdzbhcfbnf“Дүнжингарав” худалдааны төв түрээсийн төлбөрөө 495,000 байсныг 995,000 төгрөг болгож нэмэгдүүлснийг эсэргүүцэж, түрээслэгчид нь жагсаал зохион байгуулж, холбогдох байгууллагуудад хүсэлт илгээх болсон билээ. Тэгвэл тэд өнөөдөр өлсгөлөн зарлахаар болсон байна.

Тус худалдааны төвийн түрээслэгч нар холбогдох байгууллагад ханджээ. Хэдийгээр ажлын 30 хоногийн дотор шийднэ гэсэн хариу өгсөн ч ирэх аравдугаар сарын 1-нээс түрээсийн гэрээгээ хийгээгүй түрээслэгч нарыг хөөж гаргах тул хотын дарга бодит байдлыг газар дээр нь очиж танилцахыг тэд шаардаж, хүсэж байгаа аж.

Тэд энэ талаар хэлэхдээ ” “Дүнжингарав” худалдааны төвийн түрээсийн төлбөрийг 110-142 хувиар нэмлээ. Энэхүү нэмэгдлийг далимдуулан “Нарантуул” болон бусад худалдааны төвүүд түрээсийн төлбөрөө 30-40 хувь нэмэх боломж бүрдэнэ” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих