Шарталт өвчин болохыг Германы шүүх тогтоов

2b20e39ea5b838d5greatШарталт нь өвчин болохыг ХБНГУ-ын Франкфурт хотын шүүх өнгөрөгч даваа гарагт хүлээн зөвшөөрсөн байна.

Шарталтын эсрэг үйлчилгээтэй усанд найруулж уудаг нунтаг үйлдвэрлэгч компани хууль бусаар эдгээр бүтээгдэхүүний эмийн шинж чанарыг зарлаж, сурталчилсан хэмээн Франкфурт хотын шүүхэд нэгэн иргэн гомдол гаргажээ.
Хүнсний бүтээгдэхүүн дээр ямарваа нэгэн өвчин болон зовиураас урьдчилан сэргийлэх, эм зүйн онцлогийг нь дурдах, эс бөгөөс ийм онцлог чадвартай гэсэн сэтгэгдэл үүсгэх ёсгүйг шүүхийн шийдвэрт дурдсан байна.
Тус компанийн эмчлэхийг амласан ядаргаа, дотор муухайрах, толгой өвдөх зэрэг бие махбодийн хэвийн үйл ажиллагаа түр алдагдсан үеийн эмгэгүүдийг өвчинд тооцож болохыг шүүх хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Нэр: Jc Coles Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.