Гарал үүсэл тодорхойгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна

fgwbmМэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын баталсан “Зах зээлд худалдаалагдаж буй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/43 дугаартай удирдамжийн хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Баянгол дүүргийн 7-р хороо, ГССҮТ-ийн байранд байрлах МЭИК ХХК-ийн салбар эмийн санд хийхэд “Л-Карнитин 360”, “Л-Карнитин 360 оригинал” зэрэг гарал үүсэл тодорхойгүй, Монгол улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй бүтээгдэхүүнийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын дагуу арга хэмжээ тооцож, нийт 480.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт үйлдэн хурааж, зөрчлийг давтан үйлдэхгүй байх талаар албан даалгаврыг хүргүүллээ.

Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд эм импортлох тусгай зөвшөөрөлгүй байгууллагаас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн авч борлуулахгүй байх, зориулалтын бус газраас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.


URL:

Нэр: 室內設計師 Огноо: 12 November 2019

I really liked your blog article. Cool.

https://moledesign.ybon.com.tw/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.