Зеленскийг дарамтлах оролдлого ба Трамп огцрох магадлал

712-15695443325d8c70d6ac564Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг Орос улстай холбоо сүлбээтэй гэж буруутгаж байсан бол сүүлийн өдрүүдэд Америкийн Ерөнхийлөгчтэй холбоотой дахин нэг дуулиан газар авах боллоо.

Дональд Трамп 2020 оны сонгуульд өөртэй нь ширүүн өрсөлдөж магадгүй байгаа АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байденыг “нээнтгэнд оруулах”-ын тулд түүний хүүтэй холбоотой хэргийг шалгаж өгөх хүсэлтийг Украины Ерөнхийлөгч В.Зеленскийд тавьсан гэнэ. Трамп, Зеленский нар 7 дугаар сарын 25-нд утсаар ярилцах үеэрээ уг сэдвээр аминчлан ярилцсан бололтой. Түүгээр ч зогсохгүй Д.Трамп Зеленскийд нөлөөлөхийн тулд Украинд олгох ёстой байсан цэрэг-техникийн тусламжийг 2 сарын хугацаагаар саатуулсан гэх хардлага хүртэл бий.

Wall Street Journal сэтгүүлд бичсэнийг үзвэл, Д.Трамп телефон утсаар ярих үеэрээ Зеленскийд хандан Д.Байдены хүү Хантер Байдены үйл ажиллагааг шалгахыг хэд хэдэн удаа хүссэн аж. Трампын энэ хүсэлтийг Ардчилсан намынхан “албан тушаалаа урвуулан ашигласан зохисгүй үйлдэл” гэж дүгнэж байна. Тухайлбал,  2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампт ялагдсан Хиллари Клинтон твиттер хуудсандаа  “Ерөнхийлөгч сонгуульд ялахын тулд дахиад л гадаад улсаас тусламж хүслээ” гэж жиргэжээ.

Энэ бүх яриаг Трамп эрс няцаагаад “энэ бол фейкньюс буюу хуурамч мэдээ, утсаар ярих үед миний яриаг Америкийн болон гадаадын тусгай албад сонсож байж магадгүй учраас би илүү дутуу юм огт ярьдаггүй” гэжээ.

Энэ талаар Украины Ерөнхийлөгчийн цахим хуудсанд бичсэнийг үзвэл “утсаар ярих үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Украин-Америкийн харилцаанд саад тотгор учруулж буй авлигын хэргийг мөрдөн шалгана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн” аж. Уг асуудлаар одоогийн дэд Ерөнхийлөгч Майкл Пэнс Украины Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ мөн ярилцсан бөгөөд Америкийн хөрөнгө мөнгийг зориулалт бусаар зарцуулах боломж олгохгүйн тулд Украины тал авлигатай тууштай тэмцэнэ гэдэгт Трампын засгийн газар итгэлтэй байгааг дуулгасан байна.

Украины Гадаад хэргийн сайд Вадим Пристайко мэдэгдэхдээ “манай улс хэзээ ч гадаад улсын сонгуульд хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд онолын хувьд оролцох боломж байсан ч гэсэн оролцохгүй” гэжээ.

Байдены гэр бүл Украинтай ямар холбоотой вэ?

Жо Байден 2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа бөгөөд Ардчилсан намаас албан ёсоор нэр дэвшин өрсөлдөж, Трампыг ялах магадлал өндөртэй байгааг хамгийн сүүлд явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харуулжээ.

Обамагийн үед дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тэрбээр Украинтай холбоотой асуудлыг хариуцаж байсан бол түүний хүү Хантер Байден Украины “Бурисма” хийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг аж. Ийм учраас Хантер тус зөвлөлд орсон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна гэж Америкийн төрийн бус байгууллагууд буруутгах болсон юм.

Трампын өмгөөлөгч Руди Жулиани хэд хэдэн удаа мэдэгдэл хийхдээ “Байден Украины улс төрд хөндлөнгөөс оролцож, авлигын хэрэгт холбогдсон” гэж байснаас гадна Украины албаны хүмүүстэй уулзах үеэрээ Хантертай холбоотой хэргийг шалгах ажиллагааг идэвхжүүлэхийг хүсч байжээ. Жулианигийн ярьснаар бол, Украины Ерөнхий прокурор асан Виктор Шокин “Бурисма” компанийг шалгасныхаа төлөө Байдены хүсэлт шахалтаар ажлаасаа халагдсан аж.

Импичмент гэж юу вэ?

Украинтай холбоотой дуулиан дэгдсэний дараа мягмар гарагт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимаас Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах /импичмент/ ажиллагааг эхлүүлсэн тухай тус танхимын дарга Нэнси Пелоси мэдэгдлээ.

Импичмент гэдэг нь АНУ-ын Үндсэн хуульд зааснаар “төрийн өндөр дээд албан тушаалтнууд тэдний дотор Ерөнхийлөгч эх орноосоо урвасан, авлигын хэрэг болон бусад хүнд гэмт хэрэг үйлдсэн буруутай гэж үзсэн тохиолдолд Конгрессоос түүнийг огцруулах замаар хариуцлагад татах үйл ажиллагаа” юм. Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх тухай асуудлаар парламентад санал хураалт явуулах үйл явц гэж ойлгож болно.

Үүний сацуу гэмт хэрэг гэдэг нь нэлээд өргөн ойлголт бөгөөд импичмент зарлах үндэслэл гэдэгт хууль зөрчсөн үйлдлүүд төдийгүй хувийн зорилгоор албан тушаалаа урвуулан ашиглах явдлыг оруулдаг байна.

АНУ-ын түүхэнд импичментийн ажиллагааг гурван удаа явуулж байсан аж. Тухайлбал, Конгресс 1868 онд Ерөнхийлөгч Эндрю Жонсоныг огцруулахаар оролдож байсан бол 1998 онд Билл Клинтоны эсрэг импичмент зарлаж байв. Б.Клинтон Цагаан ордонд дадлага хийж байсан Моника Левински-тэй амрагийн харилцаа үүсгэсэн нь түүнийг огцруулах ажиллагаа явуулах үндэслэл биш байсан бөгөөд гол шалтгаан нь, тэрбээр ийм харилцаа байгаагүй гэж парламентын гишүүдийн өмнө худал ярьсан явдал байлаа. Жонсон, Клинтон нарын эсрэг импичмент зарлах үед Сенатын танхим хориг тавьснаар тэд албан тушаалдаа үлдэж байв. Харин 1974 онд Ерөнхийлөгч Ричард Никсон импичментийн асуудлаарх Конгрессын шийдвэр гарахаас өмнө өөрөө сайн дураараа огцорчээ.

Тухайн өндөр дээд албан тушаалтныг импичментээр буруутгах эрх Конгрессийн Төлөөлөгчдийн танхимд байдаг. Б.Клинтон, Р.Никсон нартай холбоотой тохиолдолд импичментийг санаачлагч нь тус танхимын Хуульзүйн хороо байсан бөгөөд уг хороо хоёр ерөнхийлөгчийг шалгах ажиллагааг явуулсныхаа дараа төрийн тэргүүнийг огцруулах хангалттай үндэслэлүүд байна гэж үзээд импичментийн асуудлаар санал хураалт явуулахыг танхимын бүрэн бүрэлдэхүүнд санал болгож байв. Түүнээс гадна хуульд зааснаар Конгресс нь Ерөнхийлөгчийг буруутгаж буй үндэслэлүүдийг шалгахын тулд тусгай хороо байгуулах эрхтэй аж.

Хуульзүйн хороо эсвэл Тусгай хорооноос ирүүлэх Ерөнхийлөгчийг буруутгасан дүгнэлт бүхий баримт бичгийг батлахад Төлөөлөгчдийн танхим дахь ердийн олонхийн санал хангалттай. Одоогоор тус танхимд Ардчилсан намынхан олонх болж байгаа учир Трампын эсрэг санал өгөх магадлал өндөр. Баримт бичгийг баталсан тохиолдолд Конгрессийн дээд танхим болох Сенат руу шилжүүлэх бөгөөд энд жинхэнэ шүүх хуралдаантай төстэй ажиллагаа болно.

Төлөөлөгчдийн танхим буруутгагч тал болох бол Сенатын гишүүдийн тангарагтны шүүхийн шүүгчдийн үүргийг гүйцэтгэнэ. Хэрвээ сенатчдын гуравны хоёроос доошгүй хувь нь Ерөнхийлөгчийг буруутай гэж үзвэл Трамп шууд огцрох бөгөөд түүний албан үүргийг дэд Ерөнхийлөгч Майк Пэнс гүйцэтгэнэ. Гэхдээ огцруулах саналыг Сенатын танхим батлах магадлал маш бага бөгөөд учир нь тус танхимд Трампын нам буюу Бүгд Найрамдах намын гишүүд 100 суудлын 53-ыг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, импичментийг эхлүүлснээр Трамп албан тушаалаасаа огцорно гэсэн үг биш ээ.

Нью-Йорк таймс сонинд бичсэнийг үзвэл, одоогийн байдлаар, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүний 179 нь импичментийг дэмжиж байгаа бол 73 нь эсэргүүцэж, 183 гишүүн байр сууриа илэрхийлээгүй байгаа аж. Дашрамд дурдахад, АНУ-ын Үндсэн хуульд зааснаар, Сенатын танхим нь заавал “шүүх хуралдаан” явуулах албагүй бөгөөд тус танхимд олонхийн суудал авсан намын бүлгийн дарга нь ийм хуралдаан явуулахаас татгалзах эрхтэй. Түүнчлэн  санал хураалт явуулсны үндсэн дээр импичментийн асуудлаарх Конгрессийн тогтоолыг хэрэгсэхгүй болгох эрх бүлгийн даргад байдаг аж.

Үүнээс дүгнэвэл, Сенатын танхим дахь бүгд найрамдахчууд Ерөнхийлөгч Трампыг хамгаалж үлдэх нь үндсэндээ тодорхой байна.

Б.Адъяахүү


URL:

Нэр: russell westbrook shoes Огноо: 7 November 2019

My husband and i were so ecstatic when Ervin could conclude his reports using the precious recommendations he grabbed in your site. It’s not at all simplistic to just choose to be giving away techniques that many men and women may have been making money from. We really remember we need the website owner to thank for that. Those explanations you’ve made, the easy website navigation, the friendships you assist to create – it’s got mostly exceptional, and it’s really helping our son and us do think the topic is pleasurable, and that’s extremely serious. Many thanks for the whole lot!
russell westbrook shoes http://www.russellwestbrookshoes.us.com

Нэр: hermes belt Огноо: 7 November 2019

I precisely wished to thank you so much once again. I am not sure the things that I could possibly have accomplished in the absence of the entire creative ideas contributed by you on my theme. Certainly was an absolute frustrating setting for me, nevertheless taking a look at a new specialized avenue you treated it forced me to leap over fulfillment. Now i’m thankful for this work and in addition pray you realize what an amazing job you are getting into training the rest with the aid of a blog. I am sure you haven’t come across all of us.
hermes belt http://www.hermesbelts.com

Нэр: kobe sneakers Огноо: 7 November 2019

I together with my guys were reading the nice guidelines on the blog and so instantly came up with a horrible feeling I never expressed respect to the site owner for those techniques. My young men came as a result excited to read through all of them and have in effect definitely been using those things. Appreciate your turning out to be simply helpful and then for considering some amazing information millions of individuals are really eager to discover. My sincere apologies for not expressing gratitude to sooner.
kobe sneakers http://www.kobesneakers.com

Нэр: hermes Огноо: 9 November 2019

I really wanted to compose a simple note to be able to appreciate you for all the lovely recommendations you are posting at this site. My particularly long internet look up has at the end been paid with high-quality details to share with my contacts. I ‘d admit that most of us readers are very endowed to exist in a good place with very many wonderful professionals with good principles. I feel really privileged to have encountered your weblog and look forward to many more enjoyable moments reading here. Thank you again for a lot of things.
hermes http://www.hermes-handbags.us.com

Нэр: hermes birkin Огноо: 10 November 2019

A lot of thanks for your own work on this web page. My daughter takes pleasure in going through internet research and it’s really obvious why. Most of us know all relating to the compelling manner you give powerful tips and hints on this web blog and foster response from website visitors on the subject while my child is without a doubt discovering a lot. Enjoy the remaining portion of the year. You’re the one conducting a fantastic job.
hermes birkin http://www.birkinbag.us.com

Нэр: nike cortez men Огноо: 10 November 2019

I have to express my thanks to this writer for bailing me out of such a issue. As a result of browsing throughout the world wide web and obtaining tips that were not helpful, I believed my entire life was over. Living without the presence of strategies to the issues you’ve solved by way of the short article is a serious case, and those that might have badly damaged my career if I had not encountered your web site. Your primary training and kindness in dealing with all the stuff was very useful. I am not sure what I would have done if I had not come upon such a subject like this. I can at this point look forward to my future. Thanks a lot so much for your expert and amazing guide. I won’t think twice to recommend your site to any individual who should receive guidance about this subject matter.
nike cortez men http://www.nikecortez.us.com

Нэр: nike air max 97 Огноо: 11 November 2019

I needed to post you that very little observation in order to thank you so much the moment again for the incredible methods you’ve contributed here. It’s quite generous with people like you to grant easily what a lot of people would have distributed as an e-book in making some profit for themselves, precisely given that you could possibly have done it if you considered necessary. These tactics as well served as a good way to know that someone else have the identical eagerness like my own to understand a good deal more on the topic of this matter. I am certain there are numerous more pleasurable moments up front for people who examine your blog post.
nike air max 97 http://www.nikeairmax97.net

Нэр: air jordans Огноо: 11 November 2019

I must point out my gratitude for your generosity supporting those people who must have help with your subject. Your very own dedication to passing the message throughout appears to be exceptionally advantageous and has specifically empowered women just like me to reach their targets. This important recommendations entails a whole lot a person like me and even further to my fellow workers. Thanks a lot; from all of us.
air jordans http://www.cheap-airjordans.us.com

Нэр: supreme clothing Огноо: 11 November 2019

I precisely wished to thank you very much again. I do not know the things I would have achieved without the actual basics shared by you directly on this field. It truly was a real hard dilemma in my position, but discovering your well-written approach you handled the issue made me to jump over contentment. I’m just grateful for your assistance and in addition wish you find out what a great job you are providing training others through your web blog. Most probably you’ve never encountered all of us.
supreme clothing http://www.supremenewyork.us.com

Нэр: hermes Огноо: 13 November 2019

I wanted to post you a bit of note to finally thank you once again for all the nice views you’ve provided in this case. It was certainly generous with people like you to allow easily what many individuals could possibly have made available for an electronic book to earn some bucks for themselves, certainly considering the fact that you might well have done it in the event you decided. These techniques also acted to be a fantastic way to know that many people have the same eagerness similar to my personal own to realize more and more around this problem. I am certain there are several more enjoyable occasions up front for folks who take a look at your website.
hermes http://www.hermes-handbags.us.org

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.