Х.Ананд:Хацартаа ногоон туяа энгэрээрээ дүүрэн хөх няц явж байлаа

news_74905_1“Номин талст” хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн  Солонгон аашт нэрээр монголчуудад илүүтэй танигдсан Х.Ананд хэмээх бүсгүйтэй хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Тэдний дундаас нэг охин төрсөн бөгөөд эдүгээ таван сар хүрч байгаа юм.

Гэвч, хосуудын хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй, салж буйгаа олон нийтэд зарлалаа. Энэ талаар дуучин Т.Дэлгэрмөрөн анх цахим хуудастаа нийтэлсэн ч, удалгүй устгасан байдаг. Харин Х.Ананд “Солонгон ааштын увидас” фэйж хуудсаараа дамжуулан дуучин эртэй эхлүүлсэн амьдрал нь хэрхэн өрнөж, ямар зовлон туулж байснаа, хамтын амьдрал нь төгсөх болсон шалтгаанаа дэлгэрэнгүй бичсэн байв.

Тэрбээр “Үдшийн мэнд ээ, манайхаан. Амьдралын олон өнгө надад өнөөдөр гэгээлэг өнгө өө дэлгэсэнгүй. Өнөөдөр хамгийн ихээр хайрлаж, нандигнаж байсан хүнээрээ голдоо ортол гүтгүүлж, гутаалгаж үзлээ. Бүтэн амьдралаа авч үлдэх гэж Солонгон аашт нь эцсийн мөч хүртлээ тэслээ. Анх учраад би тэр хүнийг маш ихээр өрөвдөж билээ. Тэр үед архинд живээд амьдрал нь там болсон үхмээр байна гээд явж байлаа. Олон сайхан ах нартай, өөрөө өвөөгийн хайраар өссөн учраас зүгээр л энэ хүнд туслая гэж гараа сунгасан. Чи үнэхээр надтай амьдармаар байвал архинаас татгалзах хэрэгтэй гээд нэг сар хажууд нь манаж яваад оросоос эмч авчирч таван жилээр кодлуулсан.

Тэр үед амьдралын хэмнэл нь өөрчлөгдөж маш их уур уцаартай байдаг байлаа. Миний өмнөөс архинаас гарсан мэт. Гэхдээ би эцсийг нь үзэхийг хүссэн учраас бүх араншинг нь тэвчдэг байсан. Төд удалгүй элгээрээ хэвтэж унтаад царай нь харлаад эхэлсэн. Тэр үед шинжилгээ өгье гэж гуйн барин үзүүлтэл С вирус нь хамгийн дээд түвшинд очсон байлаа. Эмч хэрвээ архи уухаа болиогүй бол шууд шок болох байж гэж билээ. Тэрнээс хойш зургаан сарын турш эмэнд нь явж, өдөр бүр ам руу нь хийж өгнө. Заримдаа мартаж санах үе гарангуут маш дээрэлхүүгээр сэтгэлгүй гээд л загнадаг байлаа. Удахгүй эдгэх юм чинь гээл тэвчээд өнгөрдөг байлаа. Тэгээд эдэгсээн. Нойрны буруу хэмнэл байнгын гадуур хооллодог бүх зүйл нь хамгийн буруу хэвшилтэй байлаа. Таван кг бууз, кетчуптай хөргөгч угтаж байлаа. Муу нуухаар сайн илчил гэж энэ хооронд би жирэмсэллээ. Тэр миний хэвлий рүү цохиж байгаад зулбуулсан.

Би явхаар шийдсэн. Буцаж гуйж ирээд гэрээсээ гаргахгүй хоёр хоног уйлан дуулсан. Би түүнийг уучилсан төд удалгүй Бумбардай минь ээждээ ирсэн. Төд удалгүй ээжийнхээ эгч нарыг аваад Сутай явна гээд 4000 км орчим 11 аймаг дамнасан аялал хийсэн. Тэр үед өөрөө өвөө эмээ дээрээ өссөн учраас 4 настай хүний цай хоолыг холдуулчихгүй юмсан гэж хэрэндээ л хичээсэн. Анх бид хоёрыг хамт байхад Зөөсий эгч дээрээ байдаг байсан. Тэр аялалаас хойш Зөөсий ирж очдог болсон. Зөөсий маань үнэхээрийн сэтгэлийн хаттай сайн охин яаж тиймхэн зүрх тэр их зүйлийг давж тээж явааг бодоод харамсдаг.

Би хэзээ ч Зөөсийд чанга дуугарч байгаагүй. Өнөөдрийн пост бол цэвэр гүтгэлэг байлаа. Би нэртэй хүний зүстэй охин. Надад хүүхэд наснаас суусан суурь хүмүүжил ёс суртахуун үхэн үхтэл минь хамтдаа явах болно. Тэр өдөр гэрт ороход Зөөсий усанд орчихсон, би үеэл эгчтэйгээ хамт орж охиныхоо саатуулагч өвөөгийнхөө 100 жилийн ойд өмсөх хувцсаа аваад гарсан. Зөөсий харин надад уйлаад Ананда эгчээ та явах гэж байгаа юмуу гэж асуусан. Би “Эгч нь нүдээ сохлуулахаа алдсан. Аав чинь дүүг нь зулбасага гэсэн, намайг зайлаарай гэсэн. Дүүд нь эгч нь ийм амьдрал үзүүлмээргүй байна” гээд нэг асуулт асуусан. Тэр асуултад Зөөсий хариулсан. Арай ч үгүй байлгүй дээ гэмээр аймшигтай зүйл.

Солонгос аашт нь Бусбардайгаа төрүүлэх гэж юу эс үзсэн гэж бодно оо. Таван сартай жирэмсэн үсдэж чирүүлээд таавчиктайгаа орцонд хөөгдөөд хоёр удаа зодуулж, хүүхдээ тогтоолгоод бурхан минь. Тэр бүх цаг үеийг бүгдийг нь ганцаараа уйлаад даваад гарч байлаа. Ээждээ хэлчихвэл эргээд бидний амьдрал хэзээ ч эвлэхгүй. Ах нартаа хэлчихвэл амьдрал дуусна гээд бүгдийг нууж тэвчиж ирсэндээ энэ бүгдийн цаана түүний нэр хүнд бүтэн амьдралаа л бодож явлаа даа.Цагаан сарын өмнө бас найман сартай зодуулчихаад дуусгая гээд байж байтал уйлж хайлан Солонгост тоглолттой гээд бас бусдын дунд нэрийг нь авч гарах гэж хацартаа ногоон туяа энгэрээрээ дүүрэн хөх няц явж байлаа.

Image result for Дэлгэрмөрөн эхнэрээ зоддог

Хүүхдээ л эсэн мэнд төрүүлчих юмсан гэж хичээсэн дээ.Тэр хүний сэтгэцийн эмгэг ааш аягыг бол яриад ч хэрэггүй. Эргэн тойрныхон нь надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй өнгөрсөн одоогийн амьдралыг нь. Нэг  удаа цагдаа дуудсан зүрх савлаад би шууд эх нялхас явсан хамаатныхнь эмчрүү яриад хүмүүст мэдэгдмээргүй байна гээд нууцаар тариа шингэн залгуулаад шөнө цүдгэр гэдэстэй үеэл эгчтэйгээ явсан. Цагдаа дуудахаар бүртгээд авдаг юм билээ өглөө ээлж солигдохоос өмнө надаар өргөдөл бичүүлж авахгээд ичэхчгүй эгчийн гэрийн гадаа үүрээо ирээд аваад явсан. Бас л тэр хүнийг бодоод уучилсан. Түүний дараа хүүхэд минь эвгүйтээд Интэрмэд эмнэлэгт хэвтсэн Тэр хооронд сошиалд элдэвийн зүйл бичээд яг л өнөөдрийх шиг хүн гутаан доромжилоод би бас тэвчээд өнгөрсөн. Тэнгэр шиг гэдэстэй эхнэртээ урам өгхийн байтлаасаа шөнийн 2 цагт Солонгосын визэнд байршуулсан мөнгөө авъя гэж нэхэж ирж билээ бурхан өршөөг.

Солонгон аашт нь төрлөө үүний дараа энэнээс ч аймшигт амьдрал эхэлсэндээ юун гам барих 14 хонолгүй надаас хоол цай нэхнэ.Байнгын үгэлж яншина.Тэгээл юун гам барих хамаг бие сэнгэнээд ээжүүд минь мэднэ дээ. Маш ихээр өөртөө гутаж билээ. Тэгээл Солонгон аашт нь тэр хүний хажууд зүгээр л амьдаараа үхэж байгаагаа мэдээд нэг сар гарантай байхдаа Вип сургалт 7 өнгийн эвэнтээ хийж эхэлсэн дээ тэрнээс зайтай л байвал чих амар тайван байдлыг мэдэрдэг байлаа. Уг нь би чинь одоо ч 5н сар гарантай нялх биетэй хүн шүү дээ.Надаас өөр хүн байсан бол амиа хорлох байсан байх би түүнтэй ан мана үздэг байсан тулдаа одоо ингээд охиноо тэврээд нулимс ч урсахгүй бичээд сууж байна.

Саяхан Далай багшид мөргөлөө буцаад Солонгост бүтэн биеийн шинжилгээ би нүдний хагалгаанд орсон. Над шиг хагалгаанд орчихоод эвэнт хийгээд тоглолтынх нь хамаг лайв бэлтгэлдээр нь явж байдаг хүн байх уу. Тэгээд нүдний эм маань 1 уутандаа 4 ширхэг өдрийн 3удаа уудаг ерөнхийдөө өдрийн 16 цаг унтах ёстойн байна лээ гэтэл би 6цагийн нойртой нүдний урдуур ус гүйсэн мэт тэгээд байнга нүд аргаад анилдаад гэсэн ч би бүгдийг амжилттай хийсэн гэтэл намайг найзын маань дэргэд маанайж мангайчаад согтуу юмуу хаашайн гэж загнаад маш их ичсэн гомдсон. Маргааш өглөө нь буцахаар болж 00 ороод гарах хооронд л намайг элдэвээр хэлж доромжилоод хагалгаатай нүд рүү минь цохисон. Оч будраад арай ч үгүй байлгүй дээ гээд итгээгүй тэгсэн чинь зайл гичий минь амаа хамхиж яваарай гээд буудлаас хөөсөн тэр үед миний сарын тэмдэг ирж байсан сандраал уйлаал гараал хэдэн км цусаа урсгаж алхсанаа мэдэхгүй байна зүгээр л өмссөн хувцастайгаа гараад ирсэн. Орой нь нисэх байсан ч би эмнэлэг рүү гээ ийм зүйл боллоо гээд залгасан маргааш нь 1 дэх таараад тэгээд эмчилгээнд явсан энэ хооронд 1 удаа яаж байна гэж асуугаагүй харин надад тусалсан ми найзруу янхан гичийгээр дуудаад энэ зулбасагаа аваад зайлаарай гэсэн байсан.

Ийм байдалд орсон ээж хүн онгоцноос буугаад хамгийн түрүүнд үрлүүгээ очсон шууд аваад тэо аймээр газраас гарж ирсэн. Харин тэр сошиалаар зураг тавьж хүүхдээр шоудаж байхдаа 1 хувцастай нь 3 хоног хүзүү салтай нь нурчихсан шөнийн 1 цагт Зөөсийд үлдээгээд өөрөө алга байсан. Бодит үнэн гэвэл энэ. Надад жудаг гэж байгаа учраас тэр 2 эмэгтэй 1 хүүхдийг дурьдаад яахав аяандаа ард түмэн олоод мэдчих хойно. Баахан зүйл биччихлээ. Тэгээд охиноо аваад өсөж төрсөн гэр өвөөгийнхөө 100 жилрүү явсаан та нар минь харсан л байх наанаа гарж инээгээд цаашаа харж уйлаад тэр арга хэмжээгээ сайхан дуусгасаан. Энэ цаг мөчийг хүртэл энэ бүгдийг зөвхөн цээжиндээ тээж явлаа. Гэхдээ эмэгтэй хүн хичнээн гомдсон ч бардам байлаа ч эцсийн мөч хүртэл хүлээдэг л юм билээ.

Тэр арга хэмжээндээр ороод ирэх байх гэж сүүлийн мөч хүртэл хүлээж байгаад заза бүх зүйлийг зогсооё гээд Солонгон аашт нь өөрөө гараад дуулсан даа.  Эр хүн дууг тэр дууг бас чамд зориулж дуулсан. Харин чи өнөөдөр бүгдийг өөрөө цэг тавьсан. Миний энэ бичсэн амьдрал та нарт минь бүү тохиолдоосой гээд Солонгон аашт нь амьдаараа жишээ боллоо шүү. Амьдрал энгийн байхдаа сайхан 1 хаалга хаагдсан ч нөгөө хаалга үүдээ дэлгэдэг нь жам юм. Одооноос улам илүү Солонгорч үр хүүхдийнхээ өмнө нүдэндээ нулимасгүй амьдарна аа. Надад сэтгэлийн дэм урам хайрладаг та бүхэндээ маш их талархлаа. Ananda Hakuna” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих