Монгол залуусын тал хувь нь цалингаас цалингийн хооронд мөлхөж байна

42be1984f25c9f95ff2844ddbebf188aМонголын өнөөгийн нийгмийн байдал шалдар булдар үргэлжилсээр… Залуусын тал хувь нь цалингаас цалингийн хооронд амьдралаа авч явах гэж чардайсаар. Тэд хэчнээн хөдөлмөрлөөд авдаг хэдэн нь хэвэндээ харин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэдэнтээ нэмэгдэж байна.

Хөрсөн дээр монгол залуус цалингаас цалингийн хооронд мөлхөж байгааг хэн хүнгүй мэдэх биз. Хамаатан садан, танил нөхдийнхөө авдаг цалинг сарын хэзээ нь буудагийг бараг мэдэхгүй хүн үгүй. Хоорондоо зөрүүлж зээл, өр ширээ дарсаар авах ёстой хэдэн төгрөгөө буухад өрөндөө шилжүүлсээр 0 төгрөгтэй үлддэг нь нууц биш.

Үүнийг ч баталсан судалгааг хийсэн байна.  Олон нийтийн дунд нэг сарын турш нээлттэй судалгаа явуулжээ. Уг судалгаандаа 23-37 насны 300 залууг хамруулсан байна. Тэдний 51.4 хувь нь цалингаас өөр орлогогүй хэмээжээ. Өөрөөр хэлбэл, цалингаас цалингийн хооронд амьдардаг гэсэн үг.

Хөдөлмөрийн бүтээмж өндрөөрөө дэлхийн тавцанд гарсан залуус гайхагддаг хэрнээ монгол улсдаа ажиллахаараа ийнхүү буурдаг нь манай улсын ажлын цаг, цалингийн системийн доголдолтой шууд холбоотой. Нэгэн санааг нэмэхэд, ажлын цагийг бүтэн 8 цагаар тогтоосон. Гэтэл ингэж бүтэн өдрийн турш суух ч бас нөгөө талтай ашиггүй болсон. Ажлын байран дээрээ ирж цагаа бүртгүүлж ягштал оффис дээрээ суух эрин үе өнгөрөөд байна. Тухайбал, бид хаа явсан газраасаа ажлаа амжуулаад байх болсон. Өдөр тутмын гартаа орсон ажлаа хаанаас ч шууд удирдан хийх боломжтой мэдээллийн зуунд амьдарч байгаа хэмээн гайхуулдаг хэрнээ үүнийгээ ажил дээрээ хэрэгжүүлэхгүй байгаа нь нэг алдаа. Миний санаа оногдсон ажлаа, маш чанартайгаар хийж гүйцэтгээд давхар өөр ажил хийх боломжтой гэдгийг л дэвшүүлж байгаа юм.

Тус судалгааны багийнхан”Таны зарлага орлогоосоо давах тохиолдол хэр олон бэ”  гэсэн асуултад судалгаанд хамрагдагсдын 22.8 хувь нь “Сар бүр орлогоосоо давсан зарлага гаргадаг” хэмээн хариулсан байна. Ердөө 11 хувь нь санхүүгийн хүндрэл бэрхшээлгүй гэнэ. Цаашилбал гурван хүн тутмын хоёр нь зээл авч зарлагаа нөхдөг хэмээжээ. Тэдний талаас илүү хувь нь ойрын нэг жилийн дотор санхүүгийн байдлаа сайжирна гэж найдахгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Арга ч үгүй биз. өглөө 08:30 цагаас ажилдаа ирдэг тарах цаггүй тэгсэн хэрнээ ихэвчлэн 600 мянган төгрөгийн цалин авдаг залуус яаж орон сууцтай болох вэ? цаашдаа санхүүгээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Хувийн байгууллагууд амралт, чөлөөгүй ажиллуулдаг хэрнээ цалин нэмэх, урамшуулах бодох тал дээр дэндүү хойрго ханддаг гэдгийг залуус дуу нэгтэйгээр хэлэх биз. Тэд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, ахиу цалин авахыг хүсэж байна.

http://dorgio.mn/p/109987


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.