Эрдэс баялагийн сайд Д.Зоригтыг огцруулахыг МАН-аас бусад нь дэмжиж байна

Эрдэс баялагийн сайд Зоригтыг огцруулах хүсэлтийг УИХ-ын нэр бүхий 3 гишүүн тавиад удаж байна.

Энэ асуудлаар МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, бүлгээрээ оруулаад засгийн газрын тэргүүнийг гадаадаас иртэл 10 хоног хойшлуулж өгөхийг хүссэн учир УИХ-ын дарга ёсоор болгоод байгаа юм. МАН-ын удирдах зөвлөлөөс ерөнхийдөө Зоригт сайдыг огцруулахгүй гэдэг улс төрийн шийдвэр гаргаад байгаа бол бусад нь харин сайд байтугай Засгийн газартай нь хариуцлага тооцох цаг болсон гэж үзэж байна.

Эрдэс баялагийн сайд Зоригтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон эрчим хүчний салбарын асуудал, урт нэртэй хуулийг зөрчиж 254 аж ахуйн нэгжийн лицензийг цуцалсан зэрэг үндэслэлээр огцруулах саналыг тавиад байгаа. Гэвч нэг сайдын асуудал яригдвал хамтарсан засгийн газрын асуудал тэр чигээрээ хөндөгдөж магадгүй учир МАН-ын удирдах зөвлөл Зоригтын асуудлыг унагах даалгаврыг намын бүлэгтээ өгөөд байгаа юм.

Намын бүлэг нь ч даалгаврын эхний шатыг амжилттай биелүүлж УИХ-ын даргаас ерөнхий сайд албан томилолтоос иртэл асуудлыг хойшлуулах зөвшөөрөл авчихаад багйаа юм. Уул нь хуулийн хугацаагаараа энэ асуудлыг УИХ 14 хоногийн дотор шийдэх ёстой ч МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэр төрийн ажилд ийнхүү нөлөөлж асуудал хүлээгдээд байна. Харин нөгөө талд УИХ-ын цөөнх гишүүд Зоригт сайдыг ч биш Засгийн газарт нь хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байна.

АН-ын бүлгийнхний хувьд ч Зоригт сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзэж байна. Хэрвээ Зоригт сайдыг огцруулж хариуцлага хүлээлгэхгүй бол түүний ажлын хариуцлага өмгөөлж үлдсэн МАН-д хамаатай болох болно. Байдал ийм болох учраас АН-ын бүлэг, намын удирдлагууд энэ асуудлыг бүлгээрээ авч хэлэлцэхгүй, энэ асуудлаар ярихаас цэрвэж байгаа. Харин гишүүдийнх нь дийлэнхи нь сайд Зоригтыг огцруулах нь зөв гэж үзэж байгааг УИХ-ын гишүүд Зандаахүүгийн Энхболд ярьжээ.

Ний нуугүй хэлэхэд МАН-ын бүлэг дотор ч ийм саналтай гишүүд цөөнгүй байгаа бөгөөд УЗ огцруулахгүй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан учир УЗ, бүлгийнхээ шийдвэрээс зөрөх бүдүүн зүрхтэй гишүүн алга байна. Ямар ч гэсэн Зоригт сайдыг огцруулах асуудал иймэрхүү байдалтайгаар ерөнхий сайд Батболдыг иртэл түр хойшлоод байна. Гэхдээ ерөнхий сайд Батболд ирсэн ч МАН олонхоороо Зоригтыгоо хамгаалан үлдэх магдалал бараг л 100 хувьтай. Манай улсад ард түмэн төрийн эрх ашгаас илүү намын эрх ашиг ингэж л дээгүүрт тавигддаг болжээ.

tv9


URL:

Сэтгэгдэл бичих