“Үндэсний хувцасны өдөр”-тэй боллоо

img_2755Засгийн газрын өнөөдрийн (2019.10.02) хуралдаанаар жил бүрийн 07 дугаар сарын 09-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгохоор шийдвэрлэв. Ингэснээр “Дээлтэй монгол наадам” өргөжин, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болж, үндэсний хувцсаа өмсөх, түүгээр бахархах, түгээн дэлгэрүүлэх, ажлын байр нэмэгдэх зэрэг олон эерэг талтай гэж үзлээ.

Үндэсний баяр наадмын өдрүүдэд Дээлтэй Монгол наадмыг зохион байгуулдаг. Тус наадам энэ онд 13 дахь жилдээ зохион байгуулагдсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих