АНУ-ын эрх баригчид цагаачдын ДНХ-гийн дээжийг цуглуулж магадгүй байна

5d957de63bf95АНУ-ын эрх баригчид цагаачид болон орогнох эрх хүсэж буй хүмүүсийн ДНХ-гийн дээжүүдийг цуглуулж эхлэх бодолтой байна. ДНХ-гийн дээжүүдийг цуглуулах бодолтой байгаа нь эдгээрийг гэмт хэрэгтнүүдийн талаарх мэдээллийг агуулсан мэдээллийн санд оруулахыг зорьж байгаатай нь холбоотой аж. Энэ тухай “The New York Times” сонин АНУ-ын Дотоод хэргийн яамны эх сурвалжийг иш татан мэдээлжээ.

Шинээр авах арга хэмжээ дэмжигдвэл АНУ дахь тусгай хорих төвүүдэд байрлаж байгаа 40 мянга орчим хүнд энэ арга хэмжээг хэрэгжүүлэх аж. Ингэснээр Холбооны мөрдөх товчооны хянаж буй мэдээллийн сан нэлээд өргөжих аж. “The New York Times” сонины мэдээлснээр, өмнө нь тус мэдээллийн санд гэмт хэрэг үйлдсэн хэмээн албан ёсоор буруутгаж байсан хүмүүсийн мэдээлэл л агуулагдаж байсан аж.

ДНХ-гийн дээжүүдийг цуглуулах үйл явцад хүүхдүүд төдийгүй хууль ёсны дагуу орогнох эрх хүсэж буй хүмүүсийг ч хамруулах юм гэнэ. Иймэрхүү арга хэмжээг авч хэрэгжүүлж магадгүй байгаа нь цагаачдын хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой асуудлуудыг үүсгэнэ гэж хуульчид үзэж байна.

Дональд Трамп ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байх хугацаанд хууль бус цагаачид болон тэдний АНУ-д нэвтрэх оролдлогыг таслан зогсоох тэмцэл эрчимжсэн юм. Цагаачлалын илүү хатуу бодлого явуулж, хилийн хяналт шалгалтыг чангатгахаа Д.Трамп аль 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэрээ амлаж байсан юм. Хууль бус цагаачид бол гэмт хэрэгтнүүд юм гэж Цагаан ордны тэргүүн үздэг юм.


URL:

Сэтгэгдэл бичих