Монгол улсын хамгийн том элс

70897540_1031648407166991_4632052147754631168_nМонгол улсын газар нутагт хамгийн их талбайг эзлэн оршдог элс Увс аймгийн Зүүнговь сумын нутагт байх бөгөөд дэлхийн бөмбөрцгийн элсний хамгийн хойд зах руу түрж орсон элс гэдгээрээ онцлог. Тус элс нь нийт 4000 хавтгай дөрвөлжин километр талбай эзлэн 180 километр урт, хамгийн өргөн хэсэгтээ 50 орчим километр өргөнөөр үргэлжилдэг.
Бөөрөг дэлийн элсийг Их монгол элснээс Ханхөхий нуруу тусгаарлаж дунд нь оршдог онцлогтой. Элсний өндөр нь 70-80 метр байдаг бөгөөд далайн төвшнөөс дээш 1000 метрт оршино. Бөөрөг дэлийн элсний орчинд өвөлдөө харьцангуй дулаан учраас олон зуун айл, олон мянган мал өвөлждөг. Харин элсний урд үзүүр Зүүнговь сумын нутаг өвөлдөө маш хүйтэн болдог байна.
Бөөрөг дэлийн элсний зүүн жигүүрт Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт Дөрөө нуур оршино. Монгол Орос улсын хилийн заагт орших 20 хавтгай дөрвөлжин километр талбайтай энэхүү нуурыг түшиглэн загасчлах болон хил дамнасан аяллыг хөгжүүлэх боломжтой. Мөн Бөөрөг дэлийн элсний хойд хэсэгт цэнгэг уст Баян нуур оршдог. Урт нь 11.5 километр, өргөн нь 3.9 километр, талбай нь 27.8 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Энэхүү Баян нуурын усан хоолойд усан спорт хөгжүүлэх боломжтой хэмээн үздэг.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.