АНУ шинэ ХМХ байгуулна гэж мэдэгджээ

5d968f1a14b13“Улсын төсвөөс санхүүждэг “Америкийн дуу хоолой”, “Чөлөөт Европ” радиостанцууд нь ажлаа гүйцэтгэж чадахгүй байгаа учир эрх баригчид хилийн чанадад нэвтрүүлгээ цацдаг шинэ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулах боломжийг авч хэлэлцэж байгаа. Энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь АНУ-ын одоогийн Төрийн тэргүүнд шүүмжлэлтэй ханддаг мэдээллийн “CNN” телевизийн өөр нэгэн хувилбар нь байх болно” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Флорида муж улс дахь дэмжигчиддээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

“Улс оронд юу болохгүй байгааг мэдэх үү? Гадны улсад айлчлал хийх үеэр удирдагчид “Тэд яагаад улс орноо үзэн яддаг юм бэ?” гэж тэд асуудаг хэмээн  “CNN”-н тухай ярихдаа Д.Трамп онцлон тэмдэглэжээ.

“CNN бол дотоодоос илүү хилийн чанадад ач холбогдолтой байдаг. Та бүхний үзэж, харж байгаа зүйлийн дийлэнх нь дэлхийн дахинд цацагдан гардаг. Бидэнд “Чөлөөт Европ”, “Америкийн дуу хоолой” радио станцууд бий. Бид  улс орноо хүчирхэгжүүлэх зорилгоор эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг байгуулсан хэдий ч эдгээр байгууллага сайн ажиллаж чадахгүй байгаа юм” хэмээн Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.