Бага насны гурван хүүхдийг осгож, ухаан балартсан байхад нь олжээ

6377

Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн машинт эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Нямдорж гурван хүүхдийг осгож амиа алдахаас авран хамгаалжээ.

Тодруулбал 2019 оны аравдугаар сарын 03-04-нд шилжих шөнө буюу өчигдөр орой албан үүргээ гүйцэтгэж байхдаа 02:00 цагийн орчим Улиастайн гүүрний хойд талын зэлүүд газарт орон гэрээсээ дайжсан бага насны гурван  хүүхдийг осгох, цаашлаад амь насаа алдах эрсдэлт байдалд ухаан балартсан байхад нь олжээ. Улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажилласан байна. Гурван хүүхдийн амь насыг аварсан алба хаагчдаа ажлын өндөр амжилт хүсье.

http://www.zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.