Сэлэнгэ аймагт баавгай аав хүү хоёрыг барьж идсэн хэрэг гарлаа

6395

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Баавгай хүн барьж иджээ. 2019.10.01-нээс 02-нд шилжих үүрээр гэртээ унтаж байсан аав хүү хоёрыг баавгай идэж, гар хөл, толгойг нь тасдсан байжээ.

Тэднийх тус суманд бичил уурхай эрхэлдэг байсан тул уурхайн ордынхоо ойролцоо нутаглаж байжээ. гэрийн эзэгтэй нь Улаанбаатар хотод ажил хөөцөлдөхөөр ирсэн хойгуур ийн золгүй явдал болсон байна. Эх сурвалжийн зүгээс “Гэрийн эзэн хүүтэйгээ хамт уурхайгаа сахиад үлдсэн.

Эхнэр нь хотод бидэнтэй хамт ажлаар хотод ирсэн. Бид бүгд нэгдээд хоршоо байгуулаад бичил уурхай эрхэлдэг юм. Бүх зүйл зөвшөөрөлтэй. Сум орон нутагтаа татвараа төлдөг, ус ашигласны төлбөр, нөхөн сэргээлт бүгдийг хийдэг. гэтэл ЗГ-с гэнэт шийдвэр гаргаж бидний уурхайг хааж,техник хэрэгсэл битүүмжилсэн.

Энэ асуудлыг ЕС-дад танилцуулж зөвшөөрлөө сэргээлгэхээр ирээд байх хойгуур ийм зүйл болжээ. Энэ жил жимс ногоо тааруухан ургасан учраач Баавгай идэш хоол багасаж мал, хүн рүү дайрах нь ихэссэн. Хүн хөөлөө, мал идлээ гэсэн сураг дуулдаж байсан ч ийм зүйл болно гэж төсөөлсөнгүй.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.