Иргэд шахмал түлшнээс хордсон эсэхийг өнөөдөр тогтооно

71971515_1917137981764742_7987646066746982400_n_20191007121751Нийслэлийн Онцгой комисс өчигдөр /2019.10.07/ хуралдлаа. Хуралдаанаар угаарын хийнд хордож амь насаа алдсан болон хэвтэн эмчлүүлж байгаа иргэдтэй холбоотой асуудлын хүрээнд  хэрэгжүүлж байгаа ажил,  хохирогчдын түлшиндээ хэрэглэсэн сайжруулсан түлшийг мэргэжлийн гурван лабораторид өгсөн шинжилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нар онцгой комиссын гишүүдэд хүргэв.

Хохирогчдийн хэрэглэсэн гэх сайжруулсан түлшний дээжийг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван лабораторид шинжлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар  зөвхөн нэг лабораторийн хариу ирсэн тул үлдсэн хоёр лабораторийн хариуг ирсний дараа нэгтгэж, өнөөдөр олон нийтэд мэдээлэхээр болов.

Хуралдаанаар, нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас нийслэлийн удирдлагуудтай уулзсан уулзалтаар хүргэсэн чиглэл зөвлөмжийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Хуралдаанд оролцогчид ажлын төлөвлөгөөнд оруулах тодорхой саналаа илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх ажлын  талаар  зөвлөлдөв.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид, дүүрэг хороодын Засаг дарга нарыг оролцуулан галлагаатай айл өрхүүдэд сайжруулсан түлшний зөв дадал хэрэглээний талаар мэдээлэх, үүнд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг татан оролцуулах,  тэдэнтэй хамтран ажиллаж, үнэн зөв, бодитой мэдээллийг уламжлуулах, угаарын хийнд хордохоос урьдчилан сэргийлсэн сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэх,  “Таван толгой түлш” ХХК-ний сайжруулсан түлш үйлдвэрлэлд анхаарч, түлш тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, 2020 оны 3 сар хүртэл түлш үйлдвэрлэл, түгээлтийн графикийг үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан  сар, өдрөөр нарийвчлан төлөвлөх, ачилт буулгалтын хүн хүчний нөөцийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг Нийслэлийн онцгой  комиссын өчигдрийн хурлаар байгуулсан Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар удирдуулан, цаг алдалгүй эрчимтэй ажиллахаар тогтлоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.