Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүн амиа алдав

15704133175d9a9b05307172019.10.05-06-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 555 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 375-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 7 хүүхэд, ноцтой зам  тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутаг 6 хүний амь нас хохирсон байна. Үүнээс орон нутагт 1 хүүхэд амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -8
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2019.10.05-ны өдөр 05:10 цагийн орчимд Налайх дүүргийн 7 дугаар хороо шороон замд Sinotruk  маркийн автомашины жолооч зорчих хэсгийн баруун талд зогсож байсан явган зорчигч Б-г Hyundai starex маркийн автомашинтай хамт мөргөж амь насын хохироосон.

2019.10.05-ны 11:30 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг “Тал булаг” гэх газар асфальтан замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч Ч нас барсан

2019.10.05-ны 16:30 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Жирмийн цагаан нуур” гэх газар асфальтан замд Nissan Pathfinger  маркийн автомашин Hino маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Б нас барсан.

2019.10.06-ны 15:20 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал багийн нутаг “Шатав толгой” гэх газар шороон замд  Toyota Land200  маркийн автомашин Hyundai accent маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Б, зорчигч Э, зорчигч Э, нарын 3 хүн нас барж, зорчигч Э, зорчигч франц улсын иргэн Ж нарын 2 хүн гэмтсэн.

2019.10.06-ны 18:20 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг асфалтан замд Honda CR-V маркийн автомашины жолооч, явган зорчигч 12 настай  Б-г мөргөж амь насын хохироосон.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭС:

  1. Тээврийн хэрэгслийн хурд

12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.

12.2.Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

12.4.Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.