“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын тэтгэлэгт хамрагдсан оюутнууд батламжаа гардлаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит 2019-2020 оны оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 90 оюутан 2019 оны аравдугаар сарын 4-ний өдөр  батламжаа гардан авлаа.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК  нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос уламжлал болгон Өмнөговь аймгийн харьяат оюутнуудыг сургалтын тэтгэлэгт хамруулж байсан бол энэ жилээс эхлэн анх удаа улсын хэмжээнд тэтгэлэгт хөтөлбөрөө зарласан юм.
Энэ жилийн хувьд улсын хэмжээний их, дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын технологи, геологи, уул уурхайн менежмент, маркшейдер, ашигт малтмалын баяжуулалтын технологи, уурхайн машин тоног төхөөрөмж, уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, агрономи, хөрс судлал, агрохими, ойн инженер, экологи, байгаль хамгаалал, байгаль орчны нөхөн сэргээлт, цахилгааны инженерээр суралцаж буй  2-4-р курсын өдрийн ангийн 3.2 болон түүнээс дээш сурлагын голч дүнтэй оюутнууд хамрагдах боломж олгосон юм.
Мөн үүнээс гадна Өмнөговь аймгийн харьяат оюутнууд мэргэжил харгалзалгүй сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж батламжаа гардлаа.
Одоогийн байдлаар компанийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 256 оюутан хамрагдаад байна.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.