Баян-Өлгий аймгийн Бугат сум ЗАСАГ ДАРГАГҮЙ өвөлжих үү?

6399

Монгол оронд хүйтний эрч чангарахтай зэрэгцээд хөдөө нугагт засаглалын хямрал нүүрлээд байна. Учир нь Баян-Өлгий аймгийн Бугат сум засаг даргагүй удаж байна. Уг нь тус сумын  ИТХ хуралдаанаас  Б.Eрланыг сумын засаг даргаар томилуулах тухай тогтоол гарсан ч аймгийн засаг дарга өнөө хүртэл томилохгүй байгаа аж.

Тодруулбал, тус тогтоолд “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 18.1.1-г үндэслэн сумын ИТХ 10-р хуралдаанаас тогтоох нь:

1. 2019 оны 6 сарын 28-ний өдрийн 10-р хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 56 хувийн саналаар Бекболат овогтой Eрланыг сумын засаг даргаар нэр дэвшүүлсүгэй.

2. Бекболат овогтой Eрланыг сумын засаг даргаар томилуулахаар аймгийн засаг дарга: А. Гылымхан-д уламжилсугай. Дарга: Х. Хавдалмурат гэсэн гарын үсэгтэй Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ-ын хуралдааны тогтоол ” гарсан байна.

Сүүлийн жилүүдэд нутгийн өөрөө удирдах байгууллагаас Засаг даргыг шилж сонгох, нэр дэвшүүлэхдээ  мөн л намын харьяаллаар талцан хуваагдаж, байнгын маргаан дагуулах болсон. Ялангуяа хүн ам цөөнтэй суманд  энэ асуудал бүр ч олон  давтагддаг.  Ийм шалтгаанаар бүтэн  жил сумын засаг даргагүй өнгөрүүлсэн тохиолдол ч гарч байжээ. Үүнийг Баян-Өлгий аймгийн Бугат сум ч давтах вий.

Харин аймгийн засаг дарга ямар эрх ашгийн үүднээс Бугат сумын засаг даргыг одоо хүртэл томилоогүй байгаа нь сонин.

Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мөнгөтэй хүмүүс төрд орж бужигнуулдаг явдлыг таслан зогсоох” болохоо индэр дээрээс хариуцлагатайгаар мэдэгдсэн. Гэтэл Баян-Өлгий аймгийн Бугат сумдын засаг даргыг томилох асуудлыг аргацаан хойшлуулсаар өнөөг хүрчээ. Энэ асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсэх та мэдэж байгаа юу?

Энэ тухай бид үргэлжлүүлэн мэдээллэх болно.

Arslan.mn

http://www.arslan.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.