Нарны гүүрийн хөдөлгөөнийг хаана

15701973035d974f377d925Нарны гүүрийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр өнөөдөр оройны 23:00 цагаас маргааш өглөөний 05:00 цаг хүртэл түр хаахаар болжээ. Энэ хугацаанд гүүрийн хөдөлгөөнийг хааж, авто замын засварын ажил хийхээр болсон тул жолооч нарыг өөр зам сонгохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас санууллаа.

Түүнээс гадна, 25 дугаар эмийн сангийн буудлын орчимд,  KFC-ийн урд талын авто замыг өнөөдөр оройны 23:00 цагаас маргааш өглөөний 07:00 цаг хооронд түр хааж,  ГУББГ борооны ус зайлуулах шугамын ажил хийж гүйцэтгэх юм байна. Тиймээс жолооч нар өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


URL:

Сэтгэгдэл бичих