Үзэгдэх орчин хязгаарлагдсанаас нислэгүүд цуцлагджээ

Улаанбаатар хот орчимд манан татаж, үзэгдэх орчин хязгаарлагдсанаас болж зарим нислэгүүд цуцлагдаж эхэлжээ. “Чингис хаан” олон улсын  нисэх буудлаас өнөө өглөө хөдлөх байсан орон нутгийн нислэгүүд цуцлагджээ. Яг одоогийн байдлаар Өмнөговь аймаг руу нисэх ёстой байсан нислэг цуцлагдсан байна. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын мэргэжилтнүүд агаарын нөхцөл байдлыг судалж байгаа аж. Шөнөдөө бага зэрэг цас хаялснаас болж Улаанбаатар хотын захын хэсгүүдээр өглөөнөөс хойш манан татаад байгаа билээ.

Л.Дэлгэр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих