Б.Сэр-Од ес дэх ДАШТ-дээ оролцлоо

5e33bc5240c8b355a06dda87a7719ed278148a54Хөнгөн атлетикийн 17 дахь удаагийн ДАШТ Катарын Доха хотноо болж өндөрлөлөө. Тус ДАШТ-ий эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд гараанаас 42 орны 73 тамирчин гарсны дотор манай улсын тамирчин Бат-Очирын Сэр-Од, Цэвээнравдангийн Бямбажав нар уралдлаа. Хэдийгээр орон нутгийн цагаар шөнийн 23:59 цагт уралдаан эхэлсэн ч 32 градус халуун, 51 хувийн чийгшэлтэй нөхцөл байдалд тэмцээн өрнөв.

“Доха-2019″-ийн эмэгтэй, эрэгтэй марафон гүйлт аль аль нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн “халуун” нөхцөлд болсон марафон хэмээн тэмдэглэж байгаа. Эрэгтэйчүүдийн марафонд 73 тамирчин гараанаас гарч, 18 нь барианд орж чадсангүй. Барианд орж чадаагүй тамирчдын дунд марафонд өндөр амжилт үзүүлдэг Этиоп, Танзани, Марокко, Кени, Бахрейн, Итали, Турк, Хятадын тамирчид байжээ.

Ц.Бямбажав 2 цаг 20 минут 07 секунд гүйж 40-р байранд, Б.Сэр-Од 2 цаг 36 мин 01 секунд гүйж, 54 дүгээр байранд тус тус орлоо. Б.Сэр-Одын хувьд 2003 оноос эхлэн завсаргүй ес дэх ДАШТ-дээ оролцсон юм.

Б.Сэр-Од ес дэх ДАШТ-дээ оролцлоо


URL:

Нэр: free csgo cheats Огноо: 20 October 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.