Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

6470

Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу хууль бусаар эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Анхан шатны шүүх хуралдаанаас “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэвч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авбал хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шүүх хурлыг дахин явуулах юм. Хэрэв шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авахгүй гэвэл анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.