Барилгын гүйцэтгэгч нь тодорхойгүй зөрчил илэрчээ

l03uiБаянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хот дахин төлөвлөлтөөр баригдаж буй үйлчилгээтэй 54 айлын орон сууцны барилгын захиалагч нь “Металл энд вүүд” ХХК-д Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/36 дугаар удирдамжийн дагуу барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шалгалт явуулжээ. Шалгаалтаар дараахь зөрчлүүд илэрсэн байна.

  1. Барилгын гадна орчин, нийтийн эзэмшлийн зам талбай болон барилгын үйлдвэрлэлийн орчинд тэмдэг тэмдэглэгээ бүхий хамгаалалтын байгууламж хийгдээгүй.
  2. Ажилчдыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтанд хамруулаагүй, зааварчилгаа өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлдэг.
  3. Барилгын дотор лифтний хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хамгаалалт хийгдээгүй.
  4. Барилгын объект руу орох гарах хэсэгт шат, хашлага хамгаалалт хийгдээгүй
  5. Барилгын гүйцэтгэтгэгч тодорхойгүй зөрчлүүд илэрчээ.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.