Лондон хотод 276 хүнийг баривчилжээ

5d9c11d91bed8Их Британийн цагдаагийн газар уур амьсгалын өөрчлөлтийг эсэргүүцсэн “Extinction Rebellion” хөдөлгөөний зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцсон 276 хүнийг баривчилжээ. Энэ тухай Скотленд-Ярдын хэвлэлийн алба өнгөрсөн даваа гаргийн орой мэдээлсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг эсэргүүцсэн олон мянган жагсагч экологийн гамшгийг арилгах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад даруй арга хэмжээ авахыг шаардсан хоёр долоо хоногийн тайван жагсаалыг даваа гаргаас эхлүүлжээ.

“Extinction Rebellion” хөдөлгөөний зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцсон 276 хүнийг Лондон хотод баривчиллаа” гэж тус хотын цагдаагийн газар “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.