МУГЖ С.Жавхлан сонгуулийн үеэр 70 саяар “халтуур” хийнэ

Нийтийн дууны ханхүү гэгддэг МУГЖ С.Жавхлан оюутны ширээнээс “од” болон тодорч, ард түмний аялах,

дуулах дуртай олон сайхан дууг “амилуулсан”. Өдгөө түүний дуулсан дуу 200 хүрсэн гэнэ. Олон сайхан уран бүтээлийг өөрөөрөө овоглож, ард түмний хүртээл болгосон тэрээр нийтийн дуучид төдийгүй рок попын уран бүтээлчдээс ч “үнэтэй” гэдэг. Аливаа арга хэмжээ баяр ёслолд очиж дуулахдаа гол харлам өндөр үнэ хэлдэг ч дууг нь сонсож барааг нь харах гэсэн хүмүүс хэлсэнийг нь өгөхөөс өөр аргагүй болдог аж. Тэрээр өнгөрсөн шинэ жилээр Төрийн соёрхол Д.Болдоос ч өндөр үнэтэй дуулж явсан гэнэ лээ. Мөн ирэх сонгуулийн үеэр үнээ ихэд өсгөх бөгөөд доод тал нь 70 саяар дуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Түүний энэ үнээ өсгөх болсон шалтгаан нь улстөрчдийн бэл бэнчинг шалгах бас нэгэн арга ч байж болох.

Н.Хувьзаяа secret


URL:

Сэтгэгдэл бичих