Хойд Солонгосын 1042 иргэн Өмнөд Солонгос руу дүрвэжээ

5cbdeac512ece267d41ccbc6-1920-1440Хойд Солонгосын 1042 иргэн өнгөрсөн оны нэгээс арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд Өмнөд Солонгос руу дүрвэжээ. Ким Жөн Ун Засгийн эрхэнд гарснаас хойш жил бүр Өмнөд Солонгост 1000-1500 хойд солонгос хүн зугтан ирж байгаа аж. Хойд Солонгосын  дүрвэгсдийн тоо 2009 онд 3000 хүрч дээд амжилт тогтоосон бол 2014 оноос хойш жилдээ 1500-аас хэтрэхээ больжээ. Хойд Солонгосын дүрвэгчид хилийн харуул хамгаалалт нь сулд тооцогддог БНАСАУ-ын БНХАУ-тай залгаа хилийг давж, дараа нь гуравдагч орноор дамжин Өмнөд Солонгосыг зорьдог. БНХАУ Хойд Солонгосын иргэдэд орогнол олгодоггүйн дээр дүрвэгч хэмээн үздэггүй. Баригдсан тохиолдолд шууд эх оронд буцаадаг билээ.

Эх сурвалж: https://en.yna.co.kr/view/AEN20181218005800325


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.