”Үлэмж грийс” ХХК эм импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр тарилгын эм импортолжээ

olloo_mn_1570510584_eminИргэний гомдoл мэдээллийн дагуу БГД-т байрлах Хосвансэмбэрүү ХХК-ийн эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй нь Испани улсад үйлдвэрлэсэн MCCM брэндийн “Артишок” нэртэй тарилгын эмээр үйлчилсэн зөрчил илэрч, ЗТХ-ийн холбогдох заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээж, улсын байцаагчийн акт үйлдэн 540.000₮ бүтээгдэхүүнийг хураав. Мөн зөрчлийг давтан үйлдэхгүй байх талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлэн ажиллаж байна.

Тус тарилгын эмийг нийлүүлсэн СБД, Шангри-Ла-Молл худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй Үлэмж грийс ХХК нь эм импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр Буянт-Ухаа боомтоор тарилгын эмийг гоо сайхны бусад бүтээгдэхүүний нэршилээр /серум/ импортлосон, мөн дээрх брэндийн тарилгуудыг бусад арьс гоо заслын эмнэлгүүдээр нийлүүлсэн зэрэг зөрчил илэрснийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэхээр ажиллаж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

С.Жангар

http://olloo.mn/n/68623.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.