Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн ялыг хэвээр үлдээлээ

15705863495d9d3eeddd518Эрчим хүчний сайд асан М.Сономпил Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Түүний гомдлыг өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Ингэснээр тэрээр үлдсэн хорих ялаа биеэр эдлэх бөгөөд хээл хахууль авсан гэх 266 сая төгрөгийг улсын орлого болгох  юм.

Түүнийг 266 сая төгрөг авсан гэх  хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Улмаар түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн юм.

http://www.zaluu.com/read/3e90141aa


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.