Иргэд гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар импортлохоор завджээ

712-15706019227f9a4919ba3dd6ba7007ad31854c8c9aДорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Ц, Б нар нь БНХАУ-аас 120 хайрцаг 24 нэр төрлийн 552 ширхэг хоол амтлагч, 980 кг даршилсан ногоо гэх бүтээгдэхүүнийг импортын мэдэгдэлгүй, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Үүнийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн бараа бүтээгдэхүүнийг хураан авч холбогдогчид хуулийн дагуу хариуцлага ногдуулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.