Угаартсан 34 хүн эмнэлэгт ханджээ

5869b3f2d2484b45f04c3c1c3af5637e97c78c8bШахмал түлшний хэрэглээний нөхцөл байдлын цаг үеийн мэдээллийг дөнгөж сая өглөө.

2019 оны 10 дугаар сарын 09-ны өглөөний 06 цагаас 10 дугаар сарын 10-ны 06 цаг хүртэлх хугацаанд угаартсан гэх 17 дуудлага ирсэн байна. Нийт 17 өрхийн 34 хүнээс 18 нь хүүхэд, 16 нь том хүн байна. Үүнээс 9 том хүн, 3 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ноцтой хүнд хордлоготой хүн байхгүй гэдгийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй  мэдээллээ.

Ойрын үед хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс иргэдийг өөрсдөөс шалтгаалах зүйлдээ анхаарал хандуулж, сэрэмж болгоомжтой байхыг анхаарууллаа. Мөн айл өрхүүдэд тарааж байгаа зөвлөмжийг дагах шаардлагатай байгааг НМХГ-аас өгч байна. Шахмал түлшийг зөв хэрэглэх зөвлөмжийг 130 699 өрхөд хүргүүлжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.