АТГ-аас Ж.Эрдэнэбатыг ЯЛЛАГДАГЧААР татан шалгаж эхэлжээ

05e587394a84f6df6aff8623d47a9274Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын бүсэд багтсан “Улаансайр-1” талбайн тусгай зөвшөөрлийг цуцалж, “Улаан сайр-2 ” талбайд шинээр зөвшөөрөл олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Тост, Тосон бумбын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь үнэн. Өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг өглөө.

zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.