Дэлхийн улс гүрнүүд транс тосноос татгалзаж байна

margarinТанил бүсгүйн нарийн боовны жижиг цехээр ороход агуулахдаа хойд хөршид үйлдвэрлэсэн бор цаасан хайрцагтай 20 килограммаар савласан масло өржээ. Масло бол үндсэндээ транс тос гэсэн үг. Транс тос нь амт сайтай зөөлөн, идэхэд тааламжтай байдаг учраас хөгшид хийгээд хүүхдүүд их дуртай байдаг аж. Жижиг нарийн боовны цехүүд транс тосны орцтой бүтээгдэхүүн хийж буй нь нууц биш. Хөдөөгийн сургуулиудын “Үдийн цай”-нд өгдөг напельон торт бол тэр чигтээ транс тос юм. Энэхүү хүнсний бүтээгдэхүүнд масло маш их хэмжээгээр хийдэг. Ингэснээр амт, сайтай зөөлөн болдог гэж үйлдвэрлэгч нь нэгэнтээ ярьж суусан. Масло, маргарин үйлдвэрлэж, хүмүүсийн дуртай хүнсний нэг хэсэг болгож чадсан эрдэмтэн Нобелийн шагналтан болж дэлхий дахинд мандаж байсан үе бий. Гэхдээ тэрээр гаргасан бүтээгдэхүүнээ хожим хүн төрөлхтөний чимээгүй үхэл болно гэдгийг таамаглаж байгаагүй нь тодорхой. Өдгөө транс тос дэлхий дахины хамгийн аюултай хүнсний бүтээгдэхүүний тоонд бичигдэж байна. Олныг нуршихын өмнө транс тос гэдэг хор чухам юу болох талаар мэдээлэл хүргэе.

Энэ нь ургамлын тосыг химийн аргаар устөрөгчжүүлэн хатуу төлөвт оруулж үйлд­вэрлэсэн тос юм. Өөрөөр хэлбэл, байгальд байдаггүй буюу химийн аргаар гаргаж авсан тосны нэгдэл гэсэн үг. Энэхүү химийн аргаар гаргаж авсан тос нь бидний мэддэгээр маргарин, масло гэж ойлгож болно. Мөн энэ тосны агууламжтай гурилан бүтээгдэхүүн болон шарсан хуурсан, хөлдөөж нөөшилсөн бүтээгдэхүүн бүгд транс тосны агууламжтай. Ялангуяа шарсан төмсөнд транс тос хамгийн их агуулагддаг байж болзошгүйг манай судлаачид анхааруулж байгаа. Байгальд малын бүх өөх тосны агууламжийн 2-5 хувийг транс тос эзэлдэг.
Устөрөгчжүүлэн боловс­руулсан ургамлын тосны 45 хүртэл хувийг эзэлдэг байна. Үйлдвэрлэгчид тухайн бүтээгдэхүүнийхээ шошгон дээр транс тосны орцыг нь тодорхой бичдэг байх ёстой гэсэн шаардлагыг олон улсын байгууллагууд тавьдаг. Жишээлбэл, хүмүүсийн их хэрэглэдэг алаг үнээний зурагтай, дугуй савлагаатай маслоны шошгон дээр спред, трансжиры гэсэн бичиг байдаг нь транс тосны агууламжтай болохыг илтгэсэн тайлбар аж.

масло, Маргаринаас татгалзах цаг болсон
Транс тос нь хүний бие дэх муу холестриныг ихэсгэж, судас нарийсгадаг бөгөөд зүрх судасны эмгэг үүсгэдгийг эрдэмтэд нотлоод байна. 1960 онд транс тосны хэрэглээний оргил үе байсан агаад энэ цаг үеэс хойш зүрх судасны өвчнөөр нас барах хүмүүсийн тоо дэлхий дахинд эрс өсчээ. Үүний шалтгааныг транс тосноос болсон гэж үзэж байгаа юм. Баримт сөхвөл, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн судлаачид нэг жилд 228 мянган хүн зүрхний шигдээс өвчнөөр өвчилж буйгийн 72 мянга нь транс өөх тосны хэрэглээнээс болсон гэж үзжээ. Мөн транс тос хэрэглэснээс болж жилд ойролцоогоор 50 мянган хүн нас бардаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Манай улсад ч зүрх судасны өвчин халдварт бус өвчний гаралтын эхний байрт бичигдэж буй. Монголчууд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш олон орноос элдэв төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлох болсон билээ. Судалгаагүй олон төрлийн ургамал, амьтны гаралтай тос хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үндэс суурь болдог гэдгийг эмч нар зөвлөж байгаа юм. Устөрөгчжүүлсэн химийн гаралтай тос хүмүүсийн эрүүл мэндийг сүйтгэж байна гэсэн мэдээлэл дэлхий нийтэд тарх­санаас хойш зарим нэг эмч ярьж анхаа­руу­лахаас хэтэрсэнгүй. Зөвхөн зүрх судасны өвчнөөр тогтохгүй. Эл хорт тосны аюул улам нэмэгдсээр байгааг эрдэмтэд нотолсоор.
Таргалалт, чихрийн шижин, стрессийг даван туулах бие махбодийн чадварыг бууруулах ба сэтгэл гутрал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн хорт хавдар үүсгэгч болон химийн бодисуудыг саармагжуулахад голлох үүрэгтэй цитохром-оксидаз ферментийн үйлчилгээг алдагдуулж бага жинтэй хүүхэд төрөх шалтгаан болдог байна. Цаашлаад дархлаа сулрах, эр бэлгийн даавар тестостерон болон үрийн шингэний чанар нь муудаж хэмжээ нь багасах, эсийн бодисын солилцоо алдагдах гээд олон сөрөг үр дагавартай болохыг эрдэмтэд тогтоожээ.

Стандарт, дүрэмгүй Монголд зах зээл дэх транс тосыг хянах боломжгүй
Транс тосыг таньж мэдэх, хэрэглээг нь хянах, мөн гаалиар оруулж ирж буй транс тос бүхий хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих хууль эрх зүйн орчин өнөөдрийг хүртэл бүрдээгүй байна. Хэдэн хувийн транс тосны агууламжтай тосыг зах зээлд нийлүүлэхийг зөвшөөрөх тухай гэсэн тодорхой стандарт ч алга. Уг нь химийн хүрээлэнгийн эрдэмтэд хяналт шалгалт хийх аргазүйг нь боловсруулсан ч хараахан эцсийн байдлаар мөрдөж эхлэх хараахан болоогүй байгаа гэсэн мэдээллийг өглөө. Бусад улс орнууд транс тосны хэрэглээнд ихээхэн болгоомжтой ханддаг болжээ. Өндөр хөгжилтэй улс орнууд транс тосны хэрэглээг бүрэн халах журам дүрэм мөрдөж эхлээд байгааг ч судлаачид дуулгалаа.
ДЭМБ транс тосны хэрэглээг 2030 он гэхэд 0.1 хувьд хүргэнэ гэсэн зорилго тавьж, улс орнуудад зөвлөмж өгөөд байна. Мөн НҮБ 2019-2023 он хүртэл хэрэгжүүлэх стратегийн төлөвлөгөө гаргажээ. Олон улсын байгууллагууд транс тосыг хэрэглэхийг хориглох хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм. Монгол Улсад 2018 оны байдлаар хагас хатууруулсан тос 6.1 тонн, наранцэцэг буюу ургамлын тос 13.4 тонн, цөцгийн тос 327 килограмм, оливын тос 226 килограмм, дал модны тос 3.7 тонныг оруулж ирсэн статистик мэдээлэл байна. Манай улс дийлэнх тосыг ОХУ-аас импортолж буй аж.

Улс орнууд хүнснийхээ транс тосны агууламжийн хэмжээг бууруулж байна
Хойд хөрш л гэхэд хатуу төлөвт шилжүүлсэн хүнсний тосонд транс тосны агууламж хоёр хувиас ихгүй байх ёстой гэсэн шаардлагыг үйлдвэрлэгчдэд тавьдаг болсон байна. Энэ нь гол импортлогч болох манай улсад олзуурхууштай шийдвэр боллоо. Хойд хөрш энэ стандарт, шаардлагаа мөрдөөд эхэлчихвэл транс тос манай улсын хилээр орж ирэхгүй болно гэсэн үг. Австрали улс л гэхэд 1996 оноос эхэлж транс тосны агууламжийг багасгасан байна. Бельги 2012 онд 100 грамм тутамд ихдээ 0.2 грамм транс тос агуулах ёстой гэсэн стандарт тавиад байгаа аж. Мөн Сингапур хагас ханасан тосыг 2021 оноос эхлэн хориглох бодлого барьж байна. Харин Швед улсын хувьд транс тосны хоол хүнсэн дэх хэрэглээг хориглох хуулийн төсөл боловсруулжээ. Ийн улс орнууд транс тостой дайтаж эхэллээ. Гэтэл Монгол Улс хүнсний аюулгүй байдал тэр дундаа химийн аргаар боловсруулсан тосонд анхаарал хандуулах шинжгүй. Зах зээлд энэхүү тосны борлуулалт өндөр хувь эзэлсээр байна. Яг өнөөдрөөс эхлэн транс тостой тэмцэхгүй бол бусад улс орнуудын хэрэглээнээс гарсан транс тосыг манай улсын хилээр оруулж ирэхгүй гэх баталгаа алга. Ялангуяа “Үдийн цай” хөтөлбөрийн хяналтыг өндөржүүлж, хүүхдийн эрүүл мэндэд тохирсон хүнсний бүтээгдэхүүн идүүлэхгүй бол ирээдүйн иргэд ч эрүүл амьдрах аргагүй болох нь

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.