Америк, Хятадын төлөөлөгчид хэлэлцээртээ ахиц гаргаж чадсангүй

5d9e8c3840a92МОСКВА. Яриа хэлэлцээнд оролцогч талуудын түвшинд хоёр хоног үргэлжилсэн худалдааны яриа хэлэлцээрт Хятад, Америкийн төлөөлөгчид ахиц гаргаж чадсангүй хэмээн “South China Morning Post” эх сурвалжуудыг иш татан мэдээлжээ.

Тус сонины мэдээлснээр, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ яриа хэлэлцээ хийхээр Вашингтонд хүрэлцэн ирсэн өдрөө буцаж магадгүй байна.

Түүнчлэн яриа хэлэлцээний үеэр Хятадын төлөөлөгчид технологийг албадан шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээс татгалзсан  тухай “South China Morning Post” сонин мэдээлсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.