Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Прокурорын газраас яллагдагчаар татжээ

712-15706863001d0f4902-7dc5-4a7a-bef9-eecba14842d1УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Улаан сайр 2 гэх талбайг “Элбэг орд” ХХК-аас өөрийн эзэмшлийн “Хэрх-илч” ХХК-ийн нэр дээр худалдан авч, улмаар “Алтай Констрашкн” ХХК-ий Ерөнхий Захирал Х.Бат-Эрдэнэд сая төгрөгөөг зарсан нь илэрсэн.

Түүний энэхүү үйлдэлд АТГ-аас Ж.Эрдэнбатыг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байсан. Тэгвэл Прокурорын байгууллагаас Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар тооцох тогтоол батлан, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.
Түүнийг тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр тооцолгүй, хэт доогуур үнэлэн бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаснаар яллагдагчаар татах үндэслэл үүссэн юм.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.