Дэд ахлагч Б.Болор-Эрдэнэ хилийн ноцтой зөрчил илрүүлжээ

5d9ef28d6bb01 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Олон улсын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар галт зэвсэг нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг хилчид таслан зогсоожээ.

Тодруулбал энэ сарын 8-ны өдрийн орох чиглэлээр Монгол Улсын иргэн Ч, А нарын зорчин явсан 88-88 УН улсын дугаартай гурван дугуйт мотоциклд шалгалт хийхэд 7.62 мм-ийн АК-103 маркийн автомат буу, 7.62 мм-ийн хоосон сум 89 ширхэг, мөн “denix made in spain” маркийн гар гранат, Ф-1 маркийн гар гранат тус бүр нэг, нэг ширхэгийг тээшиндээ нуун, хилээр нэвтрүүлэх гэж байсныг хилчид илрүүлсэн байна.

Энэхүү зөрчлийг тухайн өдөр хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан тээврийн хэрэгслийн шалгагч, дэд ахлагч Б.Болор-Эрдэнэ илрүүлжээ. Мэргэжлийн өндөр ур чадвар гарган, хилчин хүний сонор соргог мэдрэмжээр үүргээ сайн биелүүлж, зөрчил илрүүлсэн дэд ахлагч Б.Болор-Эрдэнийг ХХЕГ-ын даргын тушаалаар Онц хилчин тэмдгээр шагнасан аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.